Бараг гурван давхар байшингийн өндөртэй тэнцэх хэмжээний аварга том хийлдэг минион Ирландын нийслэл Дублин хотноо томоохон замын түгжирэл үүсгэжээ. 

Хийлдэг минион хүчтэй салхины улмаас төв зам руу унан тэр хавиар багагүй түгжирэл үүсгэн нэлээд олон хүний бухимдал үүсгэсэн байна.