Гэрэл зургийг www.MPA.mn-ээс

Нийслэлийн дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дулааны болон цэвэр, бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажлыг хийж, үүний хүрээнд төв замыг хэсэгчилэн хаагаад байсан. Тэгвэл өнөөдөр төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг бүрэн хэмжээгээр нь нээлээ.