Намайг манай нөхөр анх дөнгөж гэртээ намайг авааччихаад хоол ундаа өөрөө хийгээд ид, чамд хийгээд сууж байх завтай хүн алга гэж загнаж байсан. Тэр өмнө нь хүнтэй сууж байгаад салсан 2 хүүхэдтэй хүн байсан юм.

Би өнөө маргаашгүй төрөх дөхчихсөн том гэдэстэй ажлаа хийгээд сууж байхад өөр хүүхэн сонирхоод фэйсбүүкээр зургийн үзээд байж байдаг. Ийм хүн гэж байх уу, Үнэхээр гомдсон. Гэрлэснийхээ дараахан анхны хүүхдээ гаргасны дараа хамт явж байхдаа хажуугаар зөрсөн хүүхнийг  "Энэ хүүхний нөгөөх нь ямар байгаа бол" гэсэн. Би уурлаад чи юу яриад байгаа юм бэ гэхэд юу ч бодолгүй ярьчихлаа гэсэн.  

Би үнэхээр олон удаа гомдож олон шөнө дэрээ нэвтэртэл уйлж хоносон өдрүүд их олон. Эхэндээ хүүхдүүдээ бодоод тэвчиж, уучилдаг байсан. Одоо бол харахаас ч дургүй хүрч байна. Надтай сууснаас хойш улайм цайм хүн хартай явалдаагүй ч гэсэн энэ мэт үйлдлүүд нь сэтгэл сэмэлсээр дууслаа. Энэ талаар ярьж хэлэхээр намайг байхгүй болгодог. Ингээд би гэж хүн хүүхдээ бодоод дуугүй л байх юм. Одоо удахгүй төрж 3дахиа гаргах гэжийн. Би одоо энэ хүнийг яаж төлөвшүүлж эр хүн шиг хүн болгох вэ?