Поп рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучин Гэрэл "Намайг хайрлаад өгөөч" хэмээх шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ өргөн барилаа. Тэрээр Герман улсад 15 жил ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд ‘"Тэр гэрэл нь чи өөрөө" хэмээх хоёр дахь цомгоо 2014 Герман улсад хэвлүүлжээ.

    Алс хол ажиллаж амьдардаг дуучин бүсгүй шинэхэн уран бүтээлүүд элэг нэгт ахан дүүстээ зориулж ар араас нь сонсогчдын хүртээл болгохоор бэлтгэж буй ажээ. Ингээд та бүхэндээ түүний "Тэр гэрэл нь чи өөрөө" хэмээх цомогт орсон "Намайг хайрлаад өгөөч" дууны клипыг хүргэж байна. Дашрамд хэлхэд "Тэр гэрэл нь чи өөрөө" хэмээх цомог нь "Hi Fi"-ын бүх салбаруудаар худалдагдаж байгаа юм байна.