Эдийн засаг нь хүндрэлтэй дээр нь төсөв нь тасарсан улс манайхаас өөр байгаа болов уу хэмээн халаглаж суугаа эрх мэдэлтэн байна уу?. Өнөөдрийг хүртэл ам.долларын ханшийг сулруулах арга хэмжээг дорвитой авсангүй. Түүнчлэн их дээд сургууль орох үеэр угтаа бол махны үнэ буурдаг жамтай.  Өнгөрөгч сарын сүүлээр  100-520 төгрөгөөр буурсан ч эргэн өслөө. 

Монгол банкнаас ам.долларын ханшийг 1990 төгрөгөөс доош буулгасангүй. Ерөнхий сайд эдийн засаг гэж гурвантаа хэлж гарч ирсэн ч дорвитой хөдөлгөх ажил хийсэнгүй. Өнөөдрийн байдлаар 1993 төгрөгтэй нэг ам.доллар тэнцэв. Харин арилжааны банкууд 1984-1989 төгрөгөөр авч, 1994-1999 төгрөгөөр зарж байна. 

Тэгвэл өнгөрөгч долоо буурч байсан махны ханш өслөө. Тодруулбал, хонины ястай нэг килограмм мах дунджаар 5735 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7210 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 205 төгрөгөөр, үхрийн цул мах 45 төгрөгөөр тус тус өслөө.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10000 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Харин хонины ястай мах 75 төгрөгөөр, хонины цул мах 120 төгрөгөөр тус тус өсчээ.  “Хар хорин”, “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм. 

Гадаад валютыг ханшийн хэлбэлзлийн улмаас  гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байна.