Өнөөдрийн хамгийн таагүй мэдээ "Шинэ үе” продакшины жүжигчин Аси нэрээрээ та бидний хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан СТА Р.Алтансүх таалал төгсөн гэх мэдээлэл байлаа. Тэрээр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзлээ.

Урлагийн тайзнаа хамтдаа тоглож  явсан жүжигчин Г.Ундармаа түүний араас гүн эмгэнэл илэрхийллээ. 
"Алтаар хийсэн Сүх...
Найз минь минь бурхны орондоо амгалан залар даа... Хорвоогийн жам хатууг бид харж байна...
Найзыгаа бурхан болохыг үзэх, бодох, энэ үнэнтэй эвлэрэх зүйрлэшгүй хэцүү байна...
Хайртай хамтран тоглогч найз минь Би чамайг 2 үгээр л тодорхойлно гэж дандаа хэлдэг байсан...
Миний найз ''САЙХАН СЭТГЭЛТЭЙ''
Найз минь
Алтан өлгийдөө амар тайван нойрсоорой
Ахиад хүн болоод бидэндээ заавал эргэж ирээрэй
''Ум сайн амгалан болтугай'' хэмээжээ.