Сүүлийн үед Монголын хэвлэлээр вьетнам ажилчдын талаар янз бүрийн мэдээлэл гарах нь их болжээ. Тэгвэл Монгол дахь вьетнамчуудын асуудлыг Оросын хэвлэл хүртэл анхааран мэдээлэх болов. ОХУ, Монгол, Казахстаны уншигчдад нэлээд танил болж буй “asiarussia.com”-д Монгол дахь вьетнамчуудын талаар ийм нэгэн ноцтой мэдээлэл тавигджээ.

Нийгмийн сүлжээ сайтаар Монголд ирсэн Вьетнам ажилчид үндсэрхэг Монголчуудтай нэгийгээ үзэлцэх бэлтгэл хангаж буйг харуулсан зургууд тархаж байна. Энэ нь Монголд гадныхныг гадуурахдаг гэдэгтэй холбоотой байж болох юм.

Тухайлбал, нийгмийн сүлжээгээр тарж буй зургуудад вьетнам ажилчид Монголд ажиллахдаа илд, хутга зэрэг мэсэн зэвсэг өөрсдөө хийж буйгаа, мөн гар буу барьж буйгаа харуулжээ. Хэдийгээр тэдний буу тоглоом боловч үүгээр тэд өөрсдийгөө илэрхийлж, Монголчуудад сануулга өгч байна. Сүүлийн үед Монголд автомашин засварладаг вьетнам ажилчдын талаар сөрөг хандлага бий болж, зөрчил гарах болсон билээ. Вьетнам улс Монголд Вьетнам иргэдийг дайрч доромжилсон, үүний дотор тэдний эсрэг бослого гаргах нь гэх мэт турхирсан мэдээллээс үүдэн Улаанбаатар дахь элчин сайдны яамаар дамжуулан Монголын Засгийн газарт хатуу сануулга өгсөн юм.