Жудо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид багаараа хүрэл медаль хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулан дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан.

 Тус тэмцээнд -100 кг-ын жинд барилдан хүрэл медаль хүртсэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Л.Отгонбаатарыг өнөөдөр ОБЕГ-ын удирдлага хүлээн авч уулзлаа. Түүнийг Онцгой байдлын албаны ахлах дэслэгч цолоор шагнасан юм.