Яг одоо Ерөнхий сайд зургаан сайдын нэрийг өргөн барьж байна.  Тодруулбал Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн бол сарын дотор томилох ёстой. Хуулийн хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд хуулийн хугацаанд амжуулан ийнхүү шинэхэн сайд нарын нэрийг өргөн барьж байна.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар  Шударга ёс эвслээс Ц.Оюунбаатарыг Шадар сайдад, Н.Батцэрэгийг Барилга хот байгуулалтын сайдад, З.Баянсэлэнгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад. Харин АН-аас М.Зоригтыг Зам тээврийн сайдад, Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдад, Б.Болорыг Сангийн сайдад тус тус томилохоор тохироо хийгээд байгааг мэдээлсэн юм.