Дөнгөж сая  Ерөнхий сайд Засгийн газрын  зарим гишүүдийг томилох тогтоолын төслийг өргөн барьсан.  Энэ талаараа тэрбээр өрөөндөө мэдээлэл хийлээ.  Тодруулбал,

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг, 
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг, 
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг, 
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг, 
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг, 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг тус тус томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэдгээ мэдэгдлээ