Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна.

Өнөөдөр 60 кг-д Д.Отгондалай Узбекстаны боксчинг хожиж, мөнгөн медалийн болзол хангалаа. Одоо 69 кг-д Б.Түвшинбат Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай мөн мөнгөн медалийн төлөө тулалдах юм.