“Эхийн сэтгэл”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин” зэрэг дуугаараа эхчүүдийн хайрыг татсан залуу дуучин Д.Найдандоржийг танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр  СУИС-ийн оюутан байх үеэсээ дуунд дуртай түмэндээ уран бүтээлээ хүргэж байсан.

Багаасаа дуучин болохыг хүссэн хүслээ өөрийн хөдөлмөр хичээл зүтгэлээрээ биелүүлж өөөрийн уран бүтээлийнхээ санг арвижуулж яваа авьяаслаг дуучин. Амьдралын ханиараа Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Жадамбын хамгийн том зээ охиныг сонгосон. Түүний хайртыг Д.Номинзул гэдэг. Өнгөрөгч хавар Хүмүүнлэгийн их сургуулийг төгссөн. Хосууд хөөрхөн охинтой. Энэ удаад залуу хосуудын аз жаргалтай агшинг мөнхөлсөн гэрэл зургаас сонирхуулж байна.  

Д.Ана