Уржигдар Сүхбаатар дүүргийн 2-р хороонд харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал 17 настай хүүхэд усанд орохдоо гар утсаараа хөгжим сонсохоор авч орсон байна. Улмаар  цэнэглэж байсан утсаа усанд унаган тогонд цохиулан нас баржээ.  

Өнгөрсөн жил ийм хэрэг мөн гарч нэг хүүхэд нас барж бөгөөд  усанд орохдоо  цахилгаан хэрэгсэл  авч орохгүй байх, анхаарал болгоомжтой харьцахыг сэрэмжлүүлж байна. Мөн эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналттай байхыг анхааруулж байна.