Би одоо 34 настай ганц бие ээж байна. Нөхөр маань өөд болоод удаж байна. 6 сартай үрээ тэврээд үлдсэн юм. Охин маань бага байсан учраас өөр хүнтэй сууна гэсэн бодолгүй өдий хүрсэн. Энэ хугацаанд ганц бие гэхээр л дээрэлхэх гэсэн, ганц бие юм чинь яасан ч яадаг юм гэсэн байдалтай хүмүүстэй зөндөө таарч байлаа. Одоо л үр минь овоо учир ойлгохтойгоо болж эхэлж байна. Ангийнх нь хүүхэд аавгүй гэж хэлж дооглоход нь зодолдсон байгаад сүд болох шахсан. Үүнээс хойш охиндоо сайн аав болох хүнийг хайж эхэлсэн гэхэд болно. Тэгээд өөрөөсөө 8 ах залуутай таарлаа. Бид хоёр одоо жил гаран найзлаж байна. Миний охинд маш сайн. Надад ч бас халамжтай.

Гэтэл саяан нэг хүнд үзүүлтэл намайг бөөгийн угтай юм байна гээд, өмнө нь нэг ч хүн ингэж хэлж байгаагүй болохоор би тун гайхсан. Тэгээд найз залуудаа хэлтэл одоо тийм бол яахав гээд нэг их тоогоогүй. Ээж аав, ах дүүтэй нь танилцсан байсан ба надад их сайн байсан боловч намайг бөө болох нь гэж мэдээд бүгд нүүр буруулаад, бид хоёрыг уулзуулахгүй, суулгахгүй гээд байх боллоо. Гэтэл тэр маань бас чи бөө манайх бас бөөтэй тэгэхээр суугаад дэмий байх аа, уучлаарай гээд яваад өглөө. Охин их дассан.

Тэр хүнтэй ярилцаж үзээд би салъя гэж шийдсэн гэдгийг нь маш сайн ойлгоод нэгэнт чи тэгж шийдсэн, сэтгэл чинь хөрсөн бол салъя даа гэж хэлсэн. Энэ хүнийг алдмааргүй байна.