Төв аймгийн Баянчандмань суманд хөдөө аж ахуйн мэргэжилтэн эмэгтэйн биед онц ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдуулан сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгчийг саатуулан шалгаж байгаа билээ. Мөн түүнтэй хамт Ариунболд гэгч залууг гадуур байцааж байгаа бөгөөд тэд урдаас үгсэн тохиролцож эл муухай аймшигт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Х

охирогч эмэгтэйг худлаа хэлж дагуулж явсан тэд айлд очоод улмаар архидан согтуурсны улмаас бүсгүйг зэрлэгээр зодож, балмадаар хүчирхийлсэн байх гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж, тогтоохоор ажиллаж байна. Сэжигтэн Б.Ханбаатарын хувьд машиндаа согтуу, тасарсан байдалтай олдсон бөгөөд тэрбээр анхны мэдүүлгээ өгч эхэлсэн, “Маш их согтсон байсан болохоор юу ч санахгүй байна” хэмээн мэдүүлжээ. Түүнийг Төв аймгийн урьдчилан цагдан хорих төвд саатуулсан байгаа юм. Тэрбээр Баянчандмань сумын Засаг даргын орлогчийн албыг 2013 оноос хойш хашиж байгаа аж. 
Эх сурвалж www.wikimon.mn