Сайн байна уу? Би одоо 32-той, 2 дахь хүүхдээ тээж байгаа. Би нөхөртэйгээ анх 2007 онд танилцаад одоог болтол хамт амьдарч байгаа.

Том хүү маань 8 настай. Манай нөхрийн амьдрал ер нь бол хүмүүсийн хэлдгээр ядуу амьдралтай. Бид хоёр 8 9 жил хичээж зүтгэж байж саяхан 8%-ийн зээлээр 1 өрөө байранд орсон, анх зээл хөөцөлдөхөд манай тал ч, нөхрийн тал ч 1 ч төгрөг нэмэрлээгүй л дээ, манай хүн архи дарс авгай хүүхэн гээд яваад байдаггүй уг нь их сайн залуу, улирлын чанартай ажил хийдэг болохоор хүйтрэхээр ажилгүй болчоод ер нь бол ажилгүй өвлийг өнгөрөөдөг юмаа. Гол асуудал гэвэл бид 2 зээлд хамрагдах гээд ажлаасаа ч, хүүхдийн хугацаатай хадгаламж гээд ер нь бол нэлээд их зээлтэй. Декритний амралтаа авахаасаа өмнө ганц байрныхаа зээлтэй үлдье гээд ажлаас гадуур ч орлого олоод урам алгаа, бас хажуугаар нь манай нөхрийн ах дүүс гэж намайг эзгүй хойгуур гэрт ирж өнгөтэй өөдтэй, идэж уух юу л бол бүгдийг идээд явдаг.

Манай хүн одоо орлогогүй байгаа болохоор би ганцаараа мөнгө олоод ч нэмэр алга, манай хүн болохоор намайг мөнгө ургуулдаг гэж боддог бололтой, бүх юмаа надад даатгачих юм. Би яах ёстой вэ? Мөнгө олоод олоод өөртөө наасан ч юм байхгүй, хажуунаас нөхөр маань энэ ингэх ёстой гэсэн шиг тоохгүй байх юм. Хажуугаар нь ах дүү нарыг нь хүртэл хооллох болчих юм.

Бүүр ганцаараа уйлж ч үзлээ, энэ хүнээс салаад 2 хүүхдээ би бол хэнээс ч дутахгүй аваад явчихаж чадна. Хажууд нөхөр гэдэг нэг хүн байгаад байгаа хэрнээ эр хүний ноён нуруу гаргаад амьдралаа аваад явчих амьдралын ухаан алга.