Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн тавьсан хоригийг Улсын Их хурал 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн уг хоригийг хүлээн авсан билээ.

Хоригийг хүлээн авсантай холбогдуулан өчигдөр Хууль зүйн байнгын хороо хуралдасан бөгөөд  дээрх хуульд холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг 9 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд ажлын хэсгээс бэлтгэсэн төслөөр санал хураалт явуулсан юм. Санал хураалт явуулахаас өмнө хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогч болон Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсгээс “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” гэж тус тус өөрчилсүгэй” гэж хуульд тусгах саналыг гаргасан бөгөөд санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авсангүй. Ингээд нэр бүхий гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хураалт явуулсан. 

Улмаар уг асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэээр болсон.  Үүнтэй холбоотойгоор  МАН-аас  завсарлага авч байгаагаа мэдэгдэв.  

Үүнд УИХ-ын гишүүн Ганбат: Өвөл болж байна ш дээ. Өчнөөн олон хүн хүлээгээд байхад  битгий шалтагла л даа... хэмээн  дургүйцлээ илэрхийлсэн юм.

Өршөөлийн хуультай холбоотойгоор  МАН бүлэг завсарлага авч байгаагүй бөгөөд учраас завсарлага авах эрхтэй гэсэн юм.  Тиймээс    уг асуудалд завсарлага авч, хэлэлцэх хугацааг 5 хоногоор хойшлууллаа.