Оюутан ахуйгаасаа хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж байсан О.Цэнгэл сүүлийн үед дэлгэцийн бүтээлд эрэлттэй байгаа. Түүний урлагийн карьер өсч яваа ч хувийн амьдрал нь тийм ч тэгш биш. Тэгвэл тэрбээр мэргэжил нэгт нөхрөө өөрийн хайртаараа сонгосон бололтой.

Өөрийн цахим хуудсаараа хүүхэдтэй болсон хэмээн олонд мэдэгдэж байсан ч тэр нь киноных нь зураг байсан талаар үэзгчид сүүлд мэдсэн. Амьдрал, кино хоёр нь ялгагдахаа байсан түүний хайр дурлал үнэн үү гэдэг нь мөн л тун эргэлзээтэй.

 

"Сайн ажвал амьдралын хором бүр аз жаргалтай шүү “ жүжигчин Батушкатай дурласан байна хэмээн постолсон орхисон О.Цэнгэл "Бүх хайрын түүх сайхан. Гэхдээ биднийх хамгийн онцгой нь" хэмээж олныг алмайруулаад авав.

 

 

Хос дугуй унаж гадуур үргэлж зугаалах болсон гэх хосуудын үерхэл амьдрал уу, кино уу цаг хугацаа учгыг тайлах биз ээ.

О.Ариун