Олимпийн аварга Н.Түвшинбаярыг дэлхий мэднэ. Монголынхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан түүнийг монгол түмэн хүндэтгэн хайрладаг билээ. Түүний гаргасан амжилт, гавьяа түүхэнд мөнхлөгдсөн гэдэгтэй маргах хүн үгүй. 

Тэгвэл түүний хайртай хань Б.Оюунбилэг ханьдаа дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөж яваа ачтай гэргий. Хамгийн сүүлд л гэхэд одонгийн охиноо өлгийдэж авсан тэд удахгүй одонгийн найраа хийхээр найзууддаа болон ах дүү, хамаатан садандаа найрын зар тараасан байгаа сурагтай. 

Олимпийн аварга гэсэндээ овоо хоншоортой загнаж, одонгийн найрыг тэр хийсэн шиг хийчих болов уу даа.

Эх сурвалж www.wikimon.mn