Зарим хүмүүс өөртөө гоо сайхны мэс засал хийлгэж илүү  төгс сайхан болдог хэдий ч заримдаа тэр нь хангалтгүй санагддаг бололтой. Бусдаас онцгойрох хүсэл нь хэтэрхээрээ тэнэглэл болж дуусдаг тохиолдол бишгүй бий. Яг тэдгээр тохиолдлуудыг уншигч танд сонирхуулж байна.

 


1. Германы иргэн 31 настай Myra Hills дэлхийн хамгийн том хиймэл хөхтэй хүн бөгөөд хөхөндөө силикон шахуулж, нэг нь л гэхэд 8 кг жинтэй болсон байна. Тэрээр хийлгэсэн хөхөндөө бүрэн сэтгэл хангалуун байгаа ажээ.



2. Өмнөд Солонгос улсын иргэн Hang Myoko “ботокс” шахуулах донтой болсон бөгөөд өдгөө 28 дахь жилдээ хийлгэж байгаа гэнэ. Сүүлийн хэдэн жил түүний ботокс шахуулах хүсэлтийг авах эмнэлэг олдохоо байсан учир өөрөө өөртөө ургамлын тос шахах болжээ.



3. Та түүнийг хараад бараг таниж байгаа биз дээ? Алдарт “Барби эмэгтэй” Украйны иргэн Valeira Lukyanova үргэлж тусгай ленз зүүдэг бөгөөд барби шиг болохын тулд ганцхан л хагалгаанд орсон нь хөх томруулах хагалгаа юм. Түүний биеийн харьцаа:  86-47-86 ажээ.


 

4. Бразилд болсон “Хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй” шалгаруулах тэмцээний ялагч 27 настай Urach Andress өгзөг томруулах хагалгааны үеэр үхэл амьдралын ирмэг дээр ирсэн ч эмч нар түүнийг аварсан байна. Үүгээр ч зогссонгүй хагалгааны дараа гуяны дотор тал нь задарч, идээлжээ. Гоо сайханд золиос хэрэгтэй гэж энэ юм болов уу...



 

5. Нью Иоркийн иргэн 34 настай Justin Jedlicka царайлаг эрэгтэй барби шиг болохын тулд хамраа 5 удаа өөрчилж, дух, шанааныхаа ясыг өндөрсгөж, урууландаа силикон шахуулах, гарны үе сунгуулах зэрэг 145 төрлийн хагалгаа хийлгэсэн байна. Үүгээр ч зогсохгүй өгзөгөндөө силикон шахуулжээ.




6. Английн иргэн 23 настай залуу Jordan Park Ким Кардашиан шиг болохын тулд 95 мянган фунт (монгол мөнгөөр 285 сая төгрөг) зарцуулж, нийт 50 төрлийн хагалгаа хийлгэсэн байна.



7. Нью Иоркийн залуу реппер Derek Walters нүднийхээ алиман дээр тусгай бэхээр шивээс хийлгүүлсэн байна. Үүний дараа түүний хараа огцом муудаж, маш их өвдөлт мэдрэгдсэн бөгөөд аргагүйн эрхэнд эмчид хандаж 2 долоо хоногийн турш эмчлүүлжээ.     

 

Эх сурвалж:www.Caak.mn