Эзэгтэй гэлтгүй бүхий л бүсгүйчүүдэд зориулж гал тогооны өрөөгөө хэрхэн өнгөлөг хөшигөөр гоёх зааварчилгааг оруулж байна. Гал тогоо нь айл гэрийн халуун дулаан байдлыг илэрхийлдэг булан билээ. Хүн бүрийн сонирхол өөр байдаг. Тиймээс өөрийнхөө дуртай өнгийг сонгож хөшигөө урлахын зэрэгцээ ширээний бүтээлэг, хормогч болон өрөөнд ашиглагдах бусад эд зүйлсийн өнгөний зохицол таарамж сайн байх нь эзэгтэй таныг сонголт сайтай мэдрэмжтэй эсэхийг харуулах болно. Цэвэрхэн эмх цэгцтэй байдал гал тогоог улам бүр тодотгож өгдөг төдийгүй гэрийн эзэгтэйн ажилсаг занг илтгэх нь гарцаагүй. Өөрийн гараар өрөөнийхөө хөшиг тэргүүтэйг урлаарай. Ингэж урлах нь санхүүгийн хувьд хямд төсөр тусах болно. Материал метрийн үнэ, оёх зардлыг хэмнэж та бүтээлдээ сэтгэл хангалуун үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үйл чинь уран байг.