Сайн байна уу? Би 25 настай. Манай нөхөр оюутан. Би өөрөө хувийн компанид ажилладаг. 2 настай хүүтэй. Манай нөхөр айлын ганц хүү.

Ээж аав 2- нь бид 2-тоо хамт байдаг тэр байрандаа. Тэгээд ээж аав нь гэж аймар хүмүүс, Хүний хэрэгт дурласан, Хүүгээ бодоо л би хамт байна. Манай ээж харвасан юм л даа. Тэгтэл ээжийг минь янз бүрээр хэлдэг. Танай ээж тийм ийм гээд л.

Тэгээд би салья гэхээр амьдрах газар байхгүй байна. Бас өглөө би ажилдаа явна хүүгээ хүргэж өгнө орой ирэхэд нөхөр дота тоглоол сууж байна өөр юу ч хийхгүй. Тэгээд хэлэхээр намайг ажилгүй энэ тэр гэж бүгдээрээ нийлээд муулдаг. Тэгээд бас надад зөндөө гар хүрч байсан явья гэхээр амьдрах газар алга. Би яасан дээр вэ хүүгээ л өрөвдөх юм. Дөнгөж төрөөд 2 сартай байхад намайг манай хадам 2 хөөж байсан хүүтэй минь. Тэгээд хайртай ч юм уу бүү мэд. Нэг л ээж аавын үгээр юу ч хэлнэ үгэнд орно. Бараг сал гэвэл за гэхээр хүн. Би цалингаа аваад хүүдээ хувцас бас эмэгтэй хүн болохоор өөртөө хувцас хунар гээл жаахан олсон мөнгө маань үрэгдээд дуусчих юм. тэгтэл чи байрны мөнгөө өг гээл Би яавал дээр вэ.
Хамгийн гол нь намайг жирэмсэн байхад хүртэл зодож байсан. Би ажлаа тараад 7 гэж ирээл хоолоо хийгээл хүүхдэээ харна гэрээ цэвэрлэнэ тэгээд амралтын өдөр хувцсаа угаана нөхөр маань тоглоом тоглоол эсвэл гараад явчихна.

Би уг хэн ч харсан тийм гологдохоор арчаагүй хүн биш, Олон ах эгчтэй тэд нар минь тус тусдаа бусдын адил амьдарч байна. Та нар зөвлөөч.