Орчин үед туранхай, жижигхэн охидоос илүү махлаг, бандгар өгзөгтэй охид моодонд орох болсон. Тиймээс ч бидний мэдэх Ники Минаж болон Ким Кардашьян нар өгзөгнийхөө зургийг цахим ертөнцөд тавьж олныг шуугиулсаар байна. Хэрхэн ийм сайхан өгзөгтэй болох вэ?...

7 хоногийн дотор том өгзөгтэй болгох дасгал

Анх удаагаа дасгал хийх гэж байгаа бол өдөрт 50 удаа хийгээрэй. Харин өмнө нь хийж байсан бол 100 болон түүнээс дээш хийх хэрэгтэй.

Эхний өдөр:
Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад суулт хийгээрэй. Ингэхдээ өлмийгөө өргөж эсвэл дутуу сууж болохгүй.



Хоёр дахь өдөр:
Хоёр хөлөө ээлжилж урд хойноо тавьж доош суугаарай. Дасгалыг хийхдээ гараа ташаандаа авч хотойж эсвэл бөгтийж болохгүй шүү.



Гурав дахь өдөр:
Хананы суулт хийгээрэй. Ингэхдээ нуруугаа хотойж эсвэл дутуу сууж болохгүй. Хөл чинь өвдөж байсан ч тэвчээрэй. Бусад дасгалуудаас ялгаатай нь энэ дасгалыг хийхдээ 50 удаа дээш доош сууж биш харин 50 секүнд тэвчиж суух хэрэгтэй.



Дөрөв дэх өдөр:
Энэ дасгалыг хийхдээ доош суугаад дараа нь үсрэх хэрэгтэй.



Тав дахь өдөр:
Өмнөх өдрүүдэд хийсэн суултаас ялгаатай нь зураг дээрх шиг хөлөө илүү алцайж суугаарай.



Зургаа дахь өдөр:
Зураг дээрх шиг хөлөө ээлжилж дээш өргөх хэрэгтэй.



Долоо дахь өдөр:
Цэх зогсоод нэг гараараа юм түшээрэй. Дараа нь зөвхөн хөлийн өлмий дээрээ гарч буцаж буух дарааллаар хийгээрэй.



Танд урам зориг өгөх зургууд:
Өөрийн утасны дэлгэц эсвэл байнга харагдах газраа доорх зургуудыг авч тавьснаар дасгал хийх эрч хүч орох болно.
















Хэрвээ танд энэ зөвлөгөө таалагдсан бол доорх мэдээллийг уншаарай:

~Долоо хоногт 8кг турах нууц~

 

Эх сурвалж:www.Caak.mn