Турк улсын Анаталя хотод зохиогдож буй "Little miss world-2015" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон “Үй цай” сургуулийн 1а ангийн сурагч 6 настай М.Гэрэлтэх, Little miss world-2015'' тэмцээний алмаазан титмийн эзэн болж, 39-р сургуулийн 6в ангийн сурагч 10 настай Б. Одмаа "Little miss world-2015'' тэмцээний "Little princess of the World" ,"Best Dancer of the World 2015" номинацуудын эзэн болж гайхамшигтай амжилт үзүүллээ.

SBN телевиз little miss world ОУ-ын бяцхан миссын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах шоу төслийг Монголд анх удаа хэрэгжүүлж ялагчаа есдүгээр сарын 27-ноос энэ сарын 3-ны хооронд Турк улсын Анталия хотод болсон ОУ-ын “LITTLE MISS WORLD 2015” тэмцээнд оролцуулсан юм.

Энэхүү тэмцээний хамтран ажиллагчаар "Бяцхан мисс" улсын уралдаан ТТБ, "Азийн модель" агентлаг, ерөнхий ивээн тэтгэгчээр "Наран" групп тус тус ажиллав. Монгол хүүхэд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дурсгаж чадлаа, түүнд баяр хүргэе.