Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Р.Лхамаа эх орондоо ирээд уран бүтээлдээ орсон.  Олноо мисс дуучин хэмээн алдаршсан тэрбээр  “Бодол”, “Холын шувууд орхиод явсан”, "Би чинийх", "Уярлын аяс" зэрэг дуугаараа олныг уяраагаад авсан.

Урлагийн эмэгтэйчүүдээс дээгүүр боловсролтой дууч бүсгүй. Дуулах нь угтаа түүний хобби нь. Бизнес эрхэлдэг тэрбээр багаасаа урлаг уран сайханд өөрийнхөө авьяасыг сойсон.

 

Тэрбээр саяхны нэг өдөр амьдралынхаа алтан үе болох хуримынхаа талаар ийн сөхөв. "Үе үесхэн хүүгээ нээх хүчтэй санах юм. Өнөөдөр яг бодогдож байтал хүү өөрөө залгадаг байна. Ярих болгонд нь сэтгэл минь сэргэж магнай тэнийх шиг болох юм. Нөгөө мөрөөдөл ирээдүйн зорилгоо яриа л, ажилаа яриад л.Энэ л мөчид би өөрийгөө хамгийн мундаг ээж гэж бодох юмаа. Миний хамгийн аз жаргалтай байсан өдөр бол хүү маань МУИС онолын математикийн ангийг төгсгөөд pомбо зүүгээд гарч ирдэг тэр өдөр. Багш нар, Танхимын эрхлэгч ,Монголын эрдэмтэн доkторууд хүүг маань магтан сайшааж байсан тэр мөчүүд. Нээг их нулимс дусааж омогшиж билээ. Үнэхээр баярын нулимс байсан юм шүү... Мөн маш их баярлаж явдаг хүн бол хүүгийн ангийн багш , 11-р сургуулийн тооны сонгоны багш Гэндэнсүрэн. Энэ хүн хүүг маань анх олж харж чиглүүлж, дэмждэг байсан даа. Мөн өөртөө баярладаг зүйл бол би хүүгээ сууж юм хийж сургасан байгаа юм. Хожим ахлах ангид орсон үед нь " Одоо хоолоо идээчдээ, нэг гарчаад ир " гэж гуйдаг болсон байсан. 

Түүнээс гадна хүүгээ би 2 хүчтэй хүнээс төрсөн хүүхэд гэж боддог. Миний аав физик -математикч, эдийн засагч мэргэжилтэй хүн байсан, Хүүгийн аав 1-р сургуулийн тооны сонгонд сурдаг байсан ба хожим нь Япон улсад докторын зэрэг хамгаалаад ирсэн Эрдэмтэн Доктор хүн шүү дээ. Бас л толгой сайтай, гүйлгээ ухаантай сэргэлэн цовоо сайхан ч залуу байдаг. Тийм ч учир хүүгийн аавд ч баярлаж явдаг. Бид 20-хон настай юу ч мэдэхгүй хүүхдүүд амьдрал зохиож нижгэр хурим хийж , бидний хуримд Засгийн Газрын базад Солонгосоос орж ирсэн байсан 10 ш Еxcel маркийн машин үйлчилж хотын гудамжийг цочpоож, хүмүүсийг нь алмайруулж байсан билээ.  1991 онд тус машин нь одоогийн Benz G klass байлаа шүү дээ. Энэ бас л гое түүх санагдана. Бид 2 салсан ч гэсэн хэзээ ч бие биенийгээ буруутгаж дайрч давьшилж , муу хэлж элдэв үгээр үйлдлээр шидэлцэж байсангүй( харин хөндлөнгийн хүмүүс бидний ч мэдэхгүй юмыг мэддэг юм шиг ярьж байх...) , хүүдээ мөнгө төгрөг нтр туслалцaа үзүүл ч гэж хэлж байсангүй дээ. Харин ч бие биенээ хүндэлж сайн сайхан яваасай гэж боддог. Хүүгийн аав ч хүүг босгоод ирсэнд баярлалаа гэж хэлдэг. Тэгхээс ч аргагүй юмдоо. Яг аав, андуурчих вий гэсэн шиг аавтайгаа адилхан. Гүй уг нь надтай л ихэнхдээ aмьдарч байсан хүүхэд юмсан , гэтэл маннер , жест, хөдөлгөөн , инээж буй байдал, сэтгэлгээ , хоол идэж буй нь хүртэл адилхан байхдаа яахав дээ.  Хүү сайхан мэдээ дуулгаж дурсамж сэргээж сэтгэлийг минь хөгжөөв. Тэгээд Ta бүхэнтэйгээ xуваалцав" хэмээв. 

О.Ариун