Монголд хийлийн урлагийг илүүтэй таниулсан хүн бол хийлч  Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. ХБК-аас авахуулаад АНУ-ын Мичиган мужийн Grand Valley их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн. Тэрбээр хийлийг үнэхээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэгээхэн хэсэг болгож яваа.  Хааяадаа түүний талаар  шар хэвлэлийн хуудаснаа таатай, таагүй мэдээ гарчихдаг. Харин Дээгийн үүнд  хүчин мөхөсдөлгүй зүтгэсээр өөрийн мөрөөдөлдөө хүрч чадсан гэдэг.

Тэгвэл өдгөө шүүгч хэмээх эрхэм алдрыг зүүгээд байгаа тэрбээр тун "романтик" нэгэн гэдгээ өчигдрийн нэвтрүүлгийн үеэрээ олонд түгж, басхүү бусдыг хөгжөөгөөд авлаа.