2015.10.6, Мягмар гараг / Билгийн тооллын: 24
Намрын дунд хөхөгчин тахиа сар
Найралт эх одтой, хөхөгчин туулай өдөр

 

Аргын тооллын: 2015.10.6, Мягмар гараг
Наран ургах шингэх: 07.17-18.33
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

 

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.