Монголын рок поп урлагийн нэгэн төлөөлөл "Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатыг танихгүй хүн үгүй ээ. Урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүд томоохон арга хэмжээнд оролцдог нь жам. Тэгвэл саяхан олны танил эрхэмүүдийг цуглуулсан томоохон арга хэмжээ болов. 

Энэ үеэр Sweetymotion” хамтлагийнхан хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний сайн продюсер Чинбаа ч бас иржээ. Энэ үеэр тэрбээр гурван сайхан бүсгүйгээ бус миссүүдээр өөрийгөө чимсэн гэнэ шүү. Тэдний хамтдаа авахуулсан гэрэл зургийг харсан олон Ц.Сарнайгаасаа өөр бүсгүй таалаад байна уу, үгүй юу гэсэн харыг төрүүлээд авсан байна.

Д.Ана