Эрчим хүчний зохицуулах хорооны энэ оны 201 тоот тогтоолоор холбогдох хуулийн залтуудыг үндэслэн Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр аж ахуйн гэж,байгууллагад борлуулах цахилгааны чадлыг тарифыг баталж 7 дугаар сарын 25-наас мөрдөж ажиллахыг баруун бүсийн аймгуудын Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ны дарга нарт үүрэг болгожээ.

 Дээрх тогтоолоор үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага квт цахилгаан 124,20 төгрөг,айл өрх квт цахилгаан 86,80 төгрөг,айл өрхийн сарын суурь тариф 2000 төгрөгөөр тогтоожээ.

Ахуйн тоолуургүй цахилгаан төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг квт ц 350 төгрөгрөөр тогтоожээ.

Үүнээс үүдэн ард иргэд хэрэглэгчид цахилгааны үнэ төлбөр нэмж, Засгийн газар ард түмний халаасанд гар дүрж хохироож байна хэмээн эсэргүүцэж байна.

Ховд хотын гэр хорооллын айл өрхүүдэд гудамжинд байрлуулсан гэрэлтүүлгийн хөлсийг  сарын хэрэглэсэн цахилгааны төлбөр дээр нэмж бичиж байгаа нь .

Тухайлбал үнэ нэмэгдээгүй байх үед дунджаар нэг өрх сард 7000 төгрөг төлдөг байсан бол 18000 төгрөг төлж байна. Энэ нь суурь хураамж нэрээр нэг дахин өсгөж тогны мөнгө үндэслэлгүй нэмсэн нь долоо хоногийн талхны мөнгө булааж байна.

Гэтэл хэрэглэгч янз бүрийн шалтгаанаар тог тасарч Эрчим хүчний цахилгаан түгээх компаниас цахилгаанчинд дуудлага өгөхөд утсаа авдаггүй,ирдэггүй зэрэг хүндрэл хүнд суртал байнга учирдаг аж.

Аймгийн эрчим хүчний цахилгаан түгээх сүлжээ суурь хураамж нэрээр нэг дахин тарифаа өсгөсөн үнээр авч хэрэглэгчдийг хохироож байгааг Эрчим хүчний зохицуулах хороонд уламжилж өгөхийг  хэрэглэгчид хүслээ.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг