С.САРУУЛ

Орон сууцны нэгдүгээр давхарт өргөтгөл барихыг 2003 онд хориглож, сүүлд гарсан хууль бус барилгажилтыг зогсоох шинэ журмаар Нийслэлийн хот, төлөвлөлт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах, таслан зогсоох тухай НИТХ–ын тогтоол гарсан. Тодруулбал, 16 метрийн доторх эдэлбэр газрын хөрш залгаа эд хөрөнгөөмчлөгчөөс асууж зөвшилцөнө, мөн аж ахуйн нэгж довжооноосоо явган хүний зам хүртэл таван метрийн зайтай,хашааныхаа 30 метр газарт ногоон байгууламж тарих хангалттай зай талбайтай байх шаардлагыг хангасан байхёстой гэж нарийвчлан тусгажээ.

10-7-6a1

“Гранд оффис” төвд үйл ажиллагаа явуулдаг “Maggiana” зоогийн газрын довжоо явган хүний зам хүртэл журамд заасанчлан таван метр хүрэхгүй зайтай. Гэтэл ингэж өргөтгөжээ.

Гэтэл саяхан “Гранд оффис” төвд үйл ажиллагаа явуулдаг “Maggiana” зоогийн газрын баруун талд “Season”солонгос барааны дэлгүүртэй зэрэгцээ орон сууцны нэг давхрыг өргөтгөхөөр хаалт хийж ажлаа эхлүүлжээ.Өргөтгөл барьж байгаа компанийн захирал н.Ганзориг “Нэг давхрыг тохижуулаад ажил хийж байгаа. Наадахчинь үйлчилгээний зориулалттай барилга. Задгай талбай хийж байгаа юм. Манай компанид нэг талбай засах эрхбайдаг юм байгаа биз дээ” гэж байна. Ингэж орон сууцны нэгдүгээр давхарт өргөтгөл барихад ямар арга хэмжээавдгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад “…Бид очиж уулзсан. Хаалт хийсэн газарногоон байгууламж барих гэж байгаа гэсэн” гэв. Хууль дүрмэндээ аж ахуйн нэгж довжооноосоо явган хүний замхүртэл таван метрийн зайтай, хашааныхаа 30 метр газарт ногоон байгууламж тарих хангалттай зай талбайтайбайх шаардлагатай гэж заасан. Өөрөөр хэлбэл ийм зайтай байж ногоон байгууламж, эсвэл өөр төрлөөр өргөтгөжболно гэсэн үг. Гэтэл довжоо явган хүний зам хооронд хүн зөрөх зайгүй байгууллагад өргөтгөл хийх зөвшөөрөлөгчээ. Довжоо нь замдаа тулчихсан байхад ногоон байгууламж барих болов уу даа. Нийслэлийн ерөнхийтөлөвлөгөөний газрынхан асуудлыг судалж, хэн нэгний уран үгэнд хууртахгүй бодит байдалд анхаарвал сайнсан. Хот төлөвлөлтийг иймэрхүү байдлаар бус­ниулж байгаад анхаарах цаг нэгэнт болсон. Тэр тусмаа хотынтөвийн нийслэлийн нүүр царай болсон гудамж, талбайд улам бүр анхаармаар.

10-7-5

“Maggiana” зоогийн газрын баруун талд “Season” солонгос барааны дэлгүүртэй зэрэгцээ орон сууцны нэг давхрыг өргөтгөхөөр хаалт хийж ажлаа эхлүүлсэн байна.