Хэдийгээр эр хүн ч гэсэн ингээд захиа бичиж байна. Гол нь надад чин сэтгэлийн зөвлөгөө хэрэгтэй болохоос зүгээр нэг зугаа гаргаж, элдвээр доромжлох гэсэн хүмүүс байвал эртхэн холдоорой.

Би сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажиллаж байгаа жирийн л нэг эх орноо гэсэн эр хүн. Ажилд ороод одоо 3 жил л болж байна. Угаасаа ажил гарт орчихсон болохоор нэг их түүртээд байраагүй болчихсон. Өнгөрсөн жилээс манайд нэг хүүхэн ажилд орсон юм. Хотоос ирсэн гээд аятайхан хүүхэн байсан. Сайхан хүүхэн, сайхан мориноос эр хүн хэзээ л буцаж байлаа, нэг дор ажилладагийхаа хэргийг гаргаж өөрийнх болгосон.

Одоо хамт амьдарч байгаа. Жирэмсэн болоогүй л дээ. Асуудалгүй л амьдраад болоод л байна. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрөөр найзууд ирэхээр нь хамтдаа ойрхон айрагтай айлд очоод ууж суусан юм. Найзуудын яриагаар сургуульдаа зартай явдалтай охин байсан гэнэ. Хотод том хүнтэй явалдаж байгаад л наашаа ирж надтай учирсан ухааны юм ярьлаа.

Найзууддаа хэнд хамаатай юм гэж хэлсэн ч гэсэн үнэн бол яана, энгэр султай хүүхэн надад хань болох болов уу гэж бодох боллоо. Эсвэл засарсан янхан заяаны хань гэж бодоод өнгөрөх үү?