Америкт нэг авууштай зүйл нь хэн туршлагатай олон жил ажилласан чадвартай хүнийг нас харгалзахгүйгээр ажилд авдаг. Хэн ажилаа хийж чадаж байна тэр хөгшин байсан ч өөрийн хүслээр ажиллаж л байвал ажилуулж л байх.Японд ч мөн адил хөгшрөх тусмаа цалин нь нэмэгдэж орлого нь баталгааждаг юм байна билээ.Гэтэл бид бараг л бүх ажилд царай, зүс, нас харах. Арчаагүй, арай ч дээ. Ажил хөдөлмөрийг царайны сайхнаар хийдэггүй чадвар туршлага, сэтгэл зүрхээрээ хийдэг. Манайд царай зүс харж ажилуулдаг онгоцны үйлчлэгчийн ажилд гэхэд л энэ Америкчууд царайлаг байна уу, бүдүүн байна уу хамаагүй, эрүүл ажиллах чадвартай хүнийг л авч ажилуулдаг. Харин манайд сайдын зөвлөх гэгчийг хүртэл амьдралын ямар ч туршлагагүй голдуу залуу хүүхнүүд хийх.Төрийн ажилд зөвлөх чадвартай хүн эхлээд ажлын туршлагатай, нас нь доод тал нь 45 - аас дээш байх ёстой. Тэр ажил амьдралын туршлага байхгүй хүн тэр сайд гэгч мануухайн бүтэн биенд л массаж хийж маажиж малтахгүй юм бол чухам юуг нь зөвлөх гээд суух бол? Хаалга нь эвдэрчихээд санжиж буй айл шиг, цаваг нь урагдсан, дан бүрээстэй гэрт салхи сийгүүлэн даарч суух олон нялх хүүхэдтэй эцэг нь архичин завхай, эх нь ажилгүй анхиагүй айл мэт зөнгөөрөө өсөж бойжих гэж оролдож буй нэгэн өрх айлыг санагдуулах эх орны минь тогтолцоо. Энэ тогтолцоог одоо нуран унагах болжээ. Хорин таван жил утсан хүүхэлдэй болсон ард олон одоо сэрэх сэргэх цаг хэдийн болжээ. СОНГУУЛЬ... ЭНЭ УДАА Л МАШ ЗӨВ ЗОХИСТОЙ СОНГУУЛЬ ЯВУУЛАХ,БҮХ НИЙТЭЭР ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙЖ УЛС ОРОНДОО ЭЗЭН ШИГ АМЬДРАХ БОЛНО. ОДОО Л БИД ӨӨРСДӨӨ ЭНЭ ТОГТОЛЦОО, ЭНЭ БУРАНГУЙ УЛС ТӨРИЙН ХҮЧНҮҮДИЙГ БУЛШИЛЖ ЧАДАХГҮЙ АВААС ӨӨРСӨНДӨӨ БУЛШНЫХАА НҮХИЙГ УХСАНТАЙ ИЖИЛ. БИДЭНД ИРЭЭДҮЙ УЛАМ БҮРХЭГ АЛСРАН ХОЛДСООР БУЙГ САНАЦГААЯ.

Хулганайн Тэргэл.