АН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийлээ. Өнгөрөгч даваа гарагийн бүлгийн ээлжит хуралдаанаар Хуульзүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэх үед Д.Ганбат гишүүн олонхийн санал авсан. Гэтэл ХЗБХ-ны хуралдаанаар Ш.Түвдэндорж гишүүн өөрийнхөө нэрийг дэвшүүлэн, Д.Ганбат гишүүнтэй өрсөлдөн, олонхийн саналыг авсан. АН-ын бүлгийн шийдвэрийн эсрэг санал гаргасан түүнд АН-ын бүлэг хариуцлага тооцож, бүлгийн дэд даргын албаас чөлөөллөө.