Бид 2 үерхээд 2 жил болж байна. Би 25тай манай хүн 31тэй. Би түүндээ итгээд бүх л зүйлээ харамгүй зориулдаг. Гэтэл тэр маань намайг сүүлийн 1 жил өөрийнхөө үеийн нэг хүүхэнтэй нийлээд хуураад байх юм.

Би мэдээд 1 удаа уучилсан гэтэл одоо дахиад л уулзсаар байна. Тэр хүүхэн бүр манай хүнд дугаар авч өгөөд бариулж байгаад баригдсан. Чи эхнэрээсээ салаад надтай суучих тэр хүүхэн чамд хайргүй энэ тэр гэж хэлдэг гэсэн. Тэр 2 нэг нутаг л даа харин би хотод нэгэн зээлийн газар ажилладаг юм. Манай хүн их хартай бичиг үсэг мэдэхгүй би түүндээ их хайртай болохоор уучлахаас өөр аргагүй юм .

Би яах ёстой юм бэ нөхөр бид 2--г хамт байхад залгаад манай нөхрийг элдвээр хараагаад намайг бас доромжилоод байдаг. Манай хүн ч буруутай юм уу тэр хүүхэн ч залгаад байдаг нь үнэн юм уу, ёстой мэдэхгүй юм аа, гомдож байна, салая гэхээр би хэзээ ч чамаас салахгүй би ганцхан чамд хайртай энэ хүүхэнтэй би унтаж хэвтсэн юм байхгүй, салгаж сууна гээд байдгийн, 2улаа шинэ дугаар барьчихая гээд байх юм.

Би яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Энэ амьдрал бол миний анхны амьдрал харин манай хүн нэг хүүхэдтэй эхнэр нь салсан. Надад маш их халамжтай байдаг хэрнээ яагаад намайг хуурдаг юм болоо, яагаад ерөөсөө энэ бүхний учрыг гаргаж өгдөггүй юм болоо гэж гайхаж байна би одоо нөхөртөө итгээд амьдрах уу, тэр хүүхэнд итгээд салах уу гэдэг л байна.

Нөхөртөө итгээд суулаа гэхэд бахь байдгаараа намайг хуурсаар л байвал яанаа гэхээс айж байна