Юуны өмнө намайг битгий харааж зүхээрэй гэж хүсэе. Би нөхөр хүүхэдтэй. Гэхдээ бас нэг залуутай уулздаг болоод хоёр жил гаруй болж байна. Тэр залууг нөхөртэй маань харьцуулбал миний нөхөр хамаагүй илүү хүн. Ажил мэргэжил, хүн чанар, ааш араншин гээд миний хань шиг хүн ховор.

Гэвч би энэ залуутай уулзахгүй байж чадахгүй байна. Толгой маань сэтгэл зүрхээ захирч чадахгүй байна. Ний нуугүй хэлэхэд би тэр залуугийн сексд татагдаад байх юм. Тэр залуутай секс хийхэд их өөр мэдрэмж төрдөг. Би түүнийг л хүсээд байх юм. Би одоо яах вэ?