МУГТ, Ц.Шаравжамц бол Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжихөд залуу нас, зүрх сэтгэлээ зориулж явсан тамирчдын нэг. Тэрбээр сайн үйлсийн аянд нэгдэж, Монгол улсынхаа шигшээ багт тоглож байх үедээ өмсөж байсан өмсгөлөө дуудлага худалдаагаар зарахаар болжээ.

Тодруулбал, "За найзуудаа нөгөө хувцас маань бэлэн болсон шүү. Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн дүүгийнхээ гэр бүлд чадахаараа туслах гэсэн сэтгэлийн маань илрэл болох энэ хувцас маань эзэндээ очиход бэлэн боллоо. Энэхүү хувцасыг би Монгол улсынхаа шигшээ багт тоглож байх үедээ өмсөж байсан юм. Пүүз нь миний олон жил өмссөн хамгийн хайртай пүүз маань. Хайрлаад өмсөж ч чадалгүй хадгалаад байдаг байсан юм. Медаль нь болохоор Миний санаачлан зохион байгуулж байсан "Их Монголын алтан одод" сагсан бөмбөгийн бүх ододын тоглолтын алтан медаль байгаа.Энэхүү сувенирын дуудлага худалдааг яг одоо эхлээд маргааш орой 22 цагт дуусгана. Хамгийн өндөр дүн хэлсэн хүнд очно. Худалдан авсан хүнд бас нэг сайхан бэлэг байгаа нь нөгөөдөр болох Монголын анхны хөвгүүдийн хамтлагуудын "Мартагдашгүй"тоглолтон дээр тайзан дээр гарч сувенирээ авахдаа бүх 5-н хамтлагтай нэгэн зэрэг тайзан дээр нь тоглолтын үед нь зургаа авахуулах ховорхон боломж олдох юм.
Уучлаарай би өөрөө маргааш гадаад руу явах тул өөрийн биеэр гардуулж өгч амжихгүй болсон. Тэгэхдээ эргэж ирээд авсан хүнтэй нь зургаа татуулж шилэн дээр нь талархалын үгээ бичиж гарын үсгээ зурж өгнө.

Дуудлага худалдааны анхны үнийг миний хувийн дугаар болох 55 төгрөгнөөс эхэлхээр боллоо. Дээгий дүүтэй уулзаад энэ дуудлага худалдаанаас орсон орлогыг талийгч Жулианагийн нэрийн өмнөөс Хавдрын эмнэлгийн хорт хавдартай хүүхдүүдэд хандивлахаар боллоо. Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэлээ.