МУГЖ Г.Ариунбаатар нэлээдгүй сенсаацийн эзэн болсон. Урлагийн замнал нь дардан ч гэлээ хувийн амьдралдаа алдаа оноотой явдаг. Тэрбээр эхнэрээ мэргэжил нэгт бүсгүйтэй амрагийн холбоо үүсгэсэнээр гомдоосон тухай шар хэвлэлээр гарч байсан удаатай.

"Ямар ч байсан би хайртай гэр бүлтэйгээ энх тунх сайхан байна. Яахав зүгээр залуу хүний хувьд бид хоёрын дунд үл ойлголцох асуудал зөндөө байсан. Хүний амьдралд болдог юм болдгоороо л болсон. Энийг дайраад л даваад л гарсан. Одоо бол тийм зүйлд анхаарал хандуулж, сэтгэлээ чилээж байхаар өмнөх зорилгынхоо төлөө гэр бүлтэйгээ зүтгэе гэсэн хүсэл байна даа" хэмээн монголчуудыг омогшуулж Суут хөгжийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон Улсын сонгодог хөгжмийн уралдаанаас Гран-При шагнал аваад эх орондоо ирсэнийхээ дараа ийн ярьж байсан юм.

Өдгөө Алдарт " Мариинский " театрын vндсэн гоцлол дуучнаар ажиллахаар болсон. Тэгвэл нэрт дууч залуугийн нэрийг ашиглан твиттер хуудас нээж өмнөөс нь жиргэж байгаа гэнэ шүү. Үүнийг дуулсан тэрбээр "ямар сэргэлэн залуу вэ" хэмээж би ч жиргэж амжаагүй байхад" гэв.