Энэ зуны турш ОХУ, Казакстан улсын нийт 18 хотод зохион байгуулагдсан дрифтийн “D.vision Continental League” тэмцээний 2015 оны хаалтын тэмцээн D.vision Монголия нэрээр аравдугаар сарын 11-ны өдөр болохоор товоо зарласан.

Олон улсын дрифтийн анхны тэмцээн Скай Резорт цаанын баазын төв талбайд болно. Монголын шилдэг дрифтчидтэй тулалдахаар Оросын тамирчид ирж яваа билээ.

ОХУ-ын Топ-5 тамирчны нэг Сибирийн бүсийн олон удаагийн аварга, дрифтийн спорт сонирхогч Монгол залуучуудын дунд хэдийнэ танил болсон ОХУ-ын Эрхүү хотын тамирчин Максим Гроссманн ирж байгаа юм.

Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал маргааш 10 цагт Скай Резорт болох юм.

Дашрамд дуулгахад, таx -15000 төгрөг харин машин 25000 төгрөгөөр илүү дэлгэрэнгүй мэдээлллийг 90100014 лавлаарай.