Монголд христийн шашинтнуудыг гадуурхаж,мөшгин залхааж байна

Өнөө цагт Монгол Улсад хаа сайгуй христийн шашинтнуудыг хавчин боох үзэгдэл газар авч байна гэж хэлж болохоор болжээ. Энгийн иргэд энэ тухай юу ч мэдэхгүй, эсвэл мэдэхийг хүсдэггүй бөгөөд одоогоор “чимээгүй олонх”-ыг бүрдүүлж байна.

Гэтэл христийн итгэгчид хохирсоор л... Шашин шүтлэгээр хавчин гадуурхалд өртөгсдийн тоо гаргах оролдлогыг одоо хүртэл хэн ч хийгээгүй байна. Орчин үед Монголд амьдарч байгаа Христийн шашинтнууд ямар байдалтай байгааг дараах цөөн жишээ харуулна. Итгэл нэгт анд А.Наранбатын ярьснаар, Монголд шашны хавчлагад орж, байнгын дарамтад байсан

А.Баярмаагийн гэр бүл Монголоос золоор эсэн мэнд зугтан гарч чаджээ. А.Баярмаа нь гэр бүлээрээ “Их чуулган" сүмийн итгэгч байж. Гэвч байнгын дарамт, амь бие, эрүүл мэндэд нь учрах аюул заналаас болж аргагүйн эрхэнд эх орноосоо дайжин гарчээ.

Тэдний гэр бүлийг нэр ус нь үл мэдэгдэх бүлэг этгээдүүд шашин шүтлэг,. үндэс угсаа (Баярмаагийн гэр бүл нь орос хүн юм)-гаар нь ялгаварлан гадуурхаж, нэг бус удаа амь биед нь халдахаар санаархаж байжээ. Өнөөдрийн байдлаар “Их чуулган" сүмийг бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй гэсэн шалтгаар хааж, пастор Ким Джи Шин (БНСУ-ын иргэн)-ийг гэр бүлээр нь Монголоос албадан гаргажээ. Тус сүмийн итгэгчдийн эсрэг хийгдсэн удаа дараагийн халдлагыг шалгаж өгөхийг хууль хяналтын байгууллагуудаас хүссэн боловч “Зөрчил тогтоогдохгүй байна" гэж тайлбар тавьдаг юмсанж. 2015 оны хаврын адгаар “Сион” сүмийн итгэгч Б.Болор- Эрдэнэ нөхөр, зургаан настай охиныхоо хамт мөн л Монголоос дайжин гарахад хүрчээ. Сүмийн итгэгчдийн яриагаар, тэд шашны гадуурхал, мөрдөн мөшгилтөөс болж толгой хорогдох газар хайн хоног төөрүүлж явжээ. Төрөл садныхан нь Б.Болор- Эрдэнийг гэр бүлийнхээ хамт тайван амьдралыг хайж гадаад улс руу гарч явсан гэдгийг хэлжээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

12 сая төгрөгөөр нисдэг тэрэг түрээсэлж Цэцээ гүний оргилд гарсан нь

Өнгөрсөн лхагва гаригт Богд хан уулыг тахих ёслол болов. Гэтэл энэ үеэр хөгтэй, хөөтэй гэмээр нэгэн үйл явдал болсон нь олны дунд онигоо мэт яригдаж байна. Онигооноос ялгаатай нь бодит болсон үйл явдал юм. Тухайн өдөр Богд уулыг тахихаар ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ч.Өнөрбаяр, Төв аймгийн удирдлагууд, Зүүн хүрээ хийдийн Хамба лам Д.Дамбажав, лам хуврагууд, иргэдийн төлөөлөл гээд маш олон хүн Цэцээ гүний орой руу алхаж, мацаж гарсан байна.

Тэднийг Цэцээ гүний орой дээр гарч амсхийн зогсох зуур нисдэг тэрэг дээгүүр нь нилээн удаан эргэлдэж байгаад буужээ. Гэтэл тэр нисдэг тэрэгнээс нь ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл гэх мэт нөхөд бууж ирэн сүр, дуулиан болжээ.

Ерөнхийлөгч нь алхаж, хурган дарга нар нь нисдэг тэргээр ирсэн ийм нэг үйл явдал болж өнгөрсний дараа НИТХ руу хандсан олон нийтийн шүүмжлэл хүчтэй өрнөв.

Нэг цагт 900 орчим литр шатахуун хэрэглэдэг нисдэг тэрэгний цагийн хөлс нь 5-6 сая төгрөг. Дам яриагаар уг нисдэг тэргийг НИТХ –ынхан 12 сая төгрөгөөр түрээслэсэн гэх бөгөөд цасан шуурганаас болж агаарт хэд, хэдэн удаа эргэлдэж байж газарджээ. Нисдэг тэргээр ирсэн тэд хоёр хөлөөрөө дээшээ мацаж биеийн чилээгээ гаргасан хүмүүсийн хажууд тун даргархаг харагдсан гэсэн шүү.

Эдийн засаг хүндэрч ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн энэ үед Нийслэлийн дарга нар тансаглаж, мөнгөө үрж ядаж байгаагийн тод жишээ бол энэ. Ямар их тансаглал, үрж, ядсан мөнгө вэ? Улс орны төсөв, эдийн засаг хүндэрч иргэд хоолгүй хонох дээрээ тулж байхад НИТХ-ынхан л гэж хорвоогоос тасарсан хүмүүс.

Энүүхэн урд байрлах Цэцээ гүний орой руу алхаад гарч чадахгүй нисдэг тэрэг хөлсөлж байгаа нь тэдний тансаглал хэрээс хэтэрсний шинж биз. Ерөнхий сайд нь шатахуун их зарцуулдаг том машинаасаа татгалзахыг шаардаад байхад харин ч эсрэгээрээ нисдэг тэрэг хөлөглөдөг бөх зүрхтнүүд Нийслэлээс өөр газарт хаана ч алга. Тэдэнд татвар төлөгчдийн мөнгийг хайрлаж, гамнах ёс суртахуун байна уу ер нь. Эсвэл улиралд 27 сая төгрөгийн урамшуулал авдаг хүмүүст 12 сая төгрөгөөр нисдэг тэрэг хөлслөх нь юу ч биш санагддаг юм уу.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Бэлэн мөнгөтэй хүн моодонд орох цагаар

Барилгын компанийн захирал найз утасдаж байна. Барилгаа дуусгах гээд мөнгө хэрэгтэй байна. Банк зээл гаргахгүй, Байр авах хүмүүс 10 хувийн урьдчилгаагаа хийчихээд засгийн шийдвэр хараад суучихлаа. Хүйтний ам наашлахаас өмнө цонхоо битүүлээд дулаанаа тавиад дотор засалдаа орчихмоор байна. Яах вэ хө?

Иймэрхүү яриа нэг биш гарлаа. Эдийн засаг мөнгөний эрэлд гарчээ. Мөнгө дутагдаад бизнес зогсож эхэлжээ. Бизнес зогсохоор орлого хумигдаад төсөвт төлдөг татвар буурчээ. Төсвийн орлого тасрахаар данхар бүтцээ хумьж, зардлаа танаж эхэлжээ.

Үндсэн хөрөнгөтэй боловч эргэлтийн хөрөнгөгүй бол бизнес явдаггүй гэдгийг түүн дотроос бэлэн мөнгөгүй бол хөдөлж чаддаггүй гэдгийг манай бизнесменүүд сайн мэднээ. Үнэ цэнээ алдахгүй гээд барилгад хөрөнгө оруулж,карказ цутгаад байсан чинь эрэлт багасч үнэ унадаг юм шүү гэдгийг 2008 он 2015 он тодорхой харууллаа.

Улс орон маань ч бэлэн мөнгөний хомсдолд оржээ. Эдийн засаг ч хумигдлаа. Төсвийн урсгал зардалаа төлөхөөс гадна 2017 оноос том дүнгээр төлөх Бондын үндсэн төлбөрийг бэлэн мөнгө, доллараар төлөхөөс биш хэсэг газраа 100 жилээр тасдаад өгчихгүй байлтай.

Дээрх бүгдийг нуршаад таны дургүйг хүргээд байгаа нь Монголчууд бид мөнгө, санхүүгийн менежментийн талаар хир бат нягт мэдлэг, дадалтай байнаа гэдгийг сануулах гэснийх. Уншигч та олдог орлогоосоо эхлээд зохистой хэрэглээ, дараа нь хадгалах хуримтлалаа бүрдүүлж байгаа биз. Зовох цагт, хэцүү үед нөөцөлсөн өгөөшөө хэрэглэхээ мартаагүй биз. Хувь хүн гэлтгүй өрх гэрт ч гэсэн адилхан. Цаашлаад компаниуд хүртэл эрсдэлийн сандаа мөнгө хуримтлуулдаг, тэтгэвэрийн сандаа санхүүжилт хийдэг, хийж байгаа бизнесээ нэг сагсанд хийдэггүй, олон талт бизнесийг жигд хөгжүүлж, урт хугацаанд тогтвортой ашигтай байхаа зохицуулж чадахгүй байгаа юм биш биз.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

“Тас хар” төсөөлөл

Монгол Улс 2016 онд хэдэн төгрөгийн орлого олж, хэрхэн зарцуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн. Ирэх оны төсвийн алдагдал дөрвөн хувь байх аж.

Цаашдаа огт алдагдалгүй байлгах тухайгаа Сангийн яамныхан хэллээ. Хэрээрээ бүсээ чангалсан ард түмэнд ирэх жилийн төсвийн төсөөлөл маш чухал байгаа нь дамжиггүй. Харин эрх баригчид, холбогдох яамд төсвийг хэрхэн төсөөлснийг тоймлон хүргэж байна.

901.5 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ

Монгол Улс 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,981.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувь, харин зарлага нь 7,883 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувь байхаар төсөөлжээ. Ирэх оны нэгдсэн төсвийн орлого, зарлагын хэмжээг энэ жилийнхтэй харьцуулахад нэг их наяд орчим төгрөгөөр бууруулсан байна. Гэвч орлогоосоо давсан зардал хэвээр үргэлжлэх төлөв харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсвийн нийт алдагдал 901.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувьтай тэнцэх ажээ. Ер нь төсвийг алдагдалтай төсөөлж батлах нь тун чиг муу мэдээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Үржих хүрдээр өссөн татвар

“Лангуу түрээсэлж ажиллуулаад, олсон ашгийнхаа 10 хувийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж татварт хураалгах болсноо та мэдсэн үү” гэж "Баянзүрх" хүнсний захад ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн зардаг Л.Алтанцэцэгээс асуухад “Мэдэхгүй” гэж хариулав.

Тэрбээр сар бүр татварт таван мянган төгрөг төлдөг. Харин он гарахтай зэрэгцээд сард 100 орчим мянган төгрөг хамгийн багадаа татварт өгөх нь ээ. Учир нь тэрбээр сард сая төгрөгийн цэвэр ашиг олдог. Зарим сар үүнээс ч илүү ашигтай ажилладаг гэнэ. Одоо төлдөг татвараасаа 95 мянган төгрөгөөр ахиу мөнгийг татварт төлнө. Татвар хураамжийн энэ өсөлтийг мэдээгүй яваа худалдаачид Л.Алтанцэцэгээр дуусахгүй.

“НОУ ХАУ”-Г ИРГЭД ИЛЧИЛНЭ

УИХ дээр хэдэнтээ бүдэрсэн НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга энэ онд батлагдав. Үр дүнд нь Татварын ерөнхий газрынхан хэвлэл мэдээллийн салбараар дамжуулж, иргэдэд анхааруулга өгөх боллоо. Хүнсний дэлгүүрээр үйлчлүүлснийхээ дараа билл буюу тооцооны хуудсаа битгий хаяарай гэж зурагтаар ярьж байгааг нь та сонссон биз дээ. Тэгэхээр та, бид бүгдээрээ үйлчлүүлсэн газар бүртээ шаардлага тавьж, тухайн газрын орлогыг татварынханд яг таг “барьж өгөх” юм. Манайхны алдагдалтай ажилласан гэж татварынханд мэдүүлдэг “ноу хау”-тай тэмцэх нэг арга нь энэ болж байна.

Иргэдээр шаардлага тавиулдаг НӨАТ-ын хуулийг дагаад өнөөх ТҮЦ, цайны газар, үсчин ажиллуулдаг хүмүүсийн орлогыг тодорхойлох боломжтой болжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Орлогыг нь тухай бүрт тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай” хуульд заасан хэмжээгээр Л.Алтанцэцэг эгч таван мянган төгрөгийн татвар төлдөг юм. Хуульд зааснаар машин угаалгын газар сард 3000, мэрэг төлөгчид 1200, сүү зардаг эмэгтэй 2400 төгрөг тус бүр төлдөг байна. Энэхүү хуульд өчнөөн олон “мэргэжилтэн” онцолсон бөгөөд дийлэнх нь 10 мянган төгрөгт багтах татвар төлөгчид. Харин НӨАТ-ын хуулийг дагаад энэ хуулийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болгохоор тогтсон.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс ирэх жил 15 тэрбум төгрөгийн татвар хураана

Үр дүнд нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн (ХХОАТ) дагуу үйл ажиллагааны ашгийн 10 хувийг авахаар болжээ. Ингээд л Л.Алтанцэцэг эгч 100 мянган төгрөгийн татвар төлөхөөр болсон нь энэ. Харамсалтай нь тэрбээр ХХОАТ төлөх болсноо өдий хүртэл ухаж ойлгоогүй яваа. Түүнтэй адил хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч мэдээгүйг онцолмоор байна. Ер нь гурил будаанаас аваад сүү цагаан идээ зардаг хүнгүй айл Монголд байхгүй байх. Хэчнээн хүн хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаар барин тавин хэлэх нарийн тооцоо судалгаа ч алга.

ЭДИЙН ЗАСАГ ХУМИГДСАН ЦАГААР ТАТВАР НЭМЭХ ЗӨВ ҮҮ

Энгийн ярианаасаа халиад, дээрх татварыг авснаар эдийн засагт ямар үр нөлөө авчрахыг хамтдаа сонирхоцгооё. Эхний ээлжинд 2016 оны Төсвийн тухай хуулийг эш татъя. Сангийн яамныхан ирэх жил хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс 15 орчим тэрбум төгрөгийн татвар хураахаар тооцжээ. Тэднээс энэ жил 5.1 тэрбум төгрөгийн татвар авахаар төлөвлөсөн бөгөөд ирэх жил үүнийгээ гурав дахин өсгөхөөр болсон нь энэ юм. Гэхдээ эрсдэлээ тооцоод, ердөө гурав дахин нэмсэн хэмээн онцолж байна билээ. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг 2001 онд баталсан. Тиймээс өнөөх гурав, таван мянган төгрөгийн татварт инфляцийг тооцолгүй 14 жил үргэлжилснийг сануулав. Мөн үсчин болон цайны газруудад судалгаа хийж үзэхэд одоо авч байгаа татварын хувь хэмжээг хамгийн ихдээ 10 дахин өсгөх боломж байсныг тайлбарласан юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

“Жаргалтай гэр бүл манайх” шинэ цомгийн нээлтээр Монголын 2 өрхөд “аз жаргал” бэлэглэлээ

Нийтийн дууны залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар энэ сарын 05-нд Их дэлгүүрийн урд байрлах HI-FI CD shop-ийн өмнө “Жаргалтай гэр бүл манайх” уран бүтээлийн бие даасан 2 дох цомгийнхоо нээлтийг хийлээ. Энэ үеэр хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд плакат, шинэ цомгоо гардуулахар төлөвлөж байсан ч 100 гаруй хүн ирсэн тэдэнд бүгдэд нь плакат, шинэ цомгоо бэлэглэлээ. Түүнчлэн дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын найз нөхөд болох СТА дуучин Я.Гэрэлчулуун, залуу дуучин Д.Найдандорж, Э.Чинбаяр нар хүрэлцэн ирж “Жаргалтай гэр бүл манайх” шинэ цомгийн нээлтэнд ая дуугаа өргөлөө.

“Жаргалтай гэр бүл манайх” нэртэйгээр уран бүтээлийн цомгоо гаргаж байгаа залуу уран бүтээлч гэр бүлийн хосуудын хувьд Монголынхоо ганц хоёр ч болтугай гэр бүлд аз жаргал бэлэглэх зорилгоор 2 өрхөд өвлийн бүрээс давхарга, шалтай 5 ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн нь олны талархалыг хүлээж байлаа.

Энэхүү хоёр гэрийг гэрийн эздэд гардуулан тоононд нь хадаг уяж өгөх үеэрээ Дуучин Б.Болд хэлэхдээ: “Бид хоёр хөрөнгө чинээтэй, баян таргандаа энэ гэрийг бусдад өгч байгаа хэрэг бишээ, нэг талаас нийгмийн хариуцлага ухамсарлаж, нөгөө талаас Монголын маань хоёр айл ч гэсэн орох оронтой болж, гэр бүлээрээ жаргалтай амьдрах тэр боломжийг нь олгохыг зорьж байгаагаараа онцлог юм. Монголд амьдрал гундуу, гэр оронгүй олон айл өрх байгаа ч тэднээс Самар зардаг Зулаа охины гэр бүлийг болон 8 сартай охиноо элгэндээ тэврэн айлаар хоноглож явдаг ганц бие Сүглэгмаа бүсгүйг сонгосон нь цаана учиртай.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Иргэдийн буруу юу? Хотын дарга аа

Өвлийн цаг иржээ. Цас, бороо орсон өглөө замын түгжрэл гэж утгаа алддаг улс Монголоос өөр байхгүй гэхэд болно. Гэтэл уг асуудал дээр нийтийн тээврийн шинэчлэл иргэдийг бухимдуулж байна. Учир юу гэхээр нийтийн тээврийн маршрутыг өөрчилж орхисонд байгаа юм.

Хаа байсан хотын захаас нөгөө зах хүртэл хэдхэн автобус явж байгаа нь дундын буудлын хүмүүсээ багтаахгүй байна. Тухайлбал, 5 шар-Офицер, 5 шар-Ботинк чиглэлд угсраа автобус, троллейбус явж байгаа нь хүрэлцээ тун муу. Өглөөдөө ажилдаа очих цагаасаа 30-40 минутын өмнө гарч байж төв замын нийтийн тээвэрт багтаж суувал аз. Хэрэв зээ амжихгүй бол их хүлээлт гэгчийг үзнэ. 10-р хороололд амьдардаг иргэд шинэчилсэн маршрутаас болж автобусанд хаягчид болж хувирсан юм. Үүний тод жишээ нь өнөө өглөөний дүр зураг.

Энд нийтлэгдсэн зургуудаас та бүхэнд автобусны буудал дүүрэн хүн зогсож байгааг харж байгаа биз ээ. Эдгээр хүмүүс 08:00 -08.45 минутын хооронд 10 автобус ирсэн ч сууж чадаагүй юм. Яагаад гэвэл ирж буй нийтийн тээврүүд нь пиг дүүрэн хүнтэй учраасаа жолооч нар зогсохгүйгээр шийдэн орхин одсоор байв.

Троллейбусны урдуур нэг ах хүү шууд тулж зогсон хэдэн хүмүүс чихэлдэн суулаа. "Та нар ердөөсөө зогсохгүй шууд яваад байгаа болохоор үүнээс өөр арга надад байсангүй ээ" хэмээн жолоочидтой маргалдав. Уг троллейбусны бүх хаалгаар хүмүүс шахалдан чихэлдэж аваад суух нь тэр. Арай ч чихэж хүч нь хүрэхгүй эмэгтэйчүүд хүүхдүүд дараагийн автобус ирж зогсоод авах байх гэсэн найдлагаар хүлээсээр байсан ч ажил, хичээлээсээ бүүр хоцорчихлоо. Одоо ч энэ цаанаасаа дүүрэн хүнтэй ирж байгаа автобуснууд зогсохгүй юм байна аа хэдүүлээ нийлж такси барья. Энэ үгийг сонссон хэсэг хүмүүс явах явах чиглэлдээ хуваагдан такси барьж басхүү чихэж суух нь тэр.

Үргэлжлэлийг эндээс уншина уу