Энэтхэгийн Бангалоре хотын нэгэн нуур ихээр бохирдсон бөгөөд тус нуур руу үйлдвэрүүд хулгайгаар химийн бодис ихээр цутгаж байсан бөгөөд үүнийг Шатдаг нуур гэж хүртэл нэрлэсэн байна. Харин одоо байдал улам муудан бороо орох тоолонд тус нуурнаас их хэмжээний хор агуулсан хөөс ялгаран салхинд туугдан хотоор нэг тарах болжээ.

Энэ хөөсний хамгийн хор уршигтай тал нь гэвэл маш хурдан галд шатамтгай гэнэ. Тиймээс энэ нь нэлээд хор уршигтай асуудал болоод байгаа юм.