Сайн байна уу? Би анх удаагаа захиа бичиж байна. Надаа нэг асуудал тулгараад ганцаараа яаж шийдэхээ мэдэхгүй байна. Бусад айылн охинд ээж, эгчтэйгээ ярилцаад шийддэг. Гэтэл надад тэр сайхан хүмүүс байхгүй болохоор яах аа мэдэхгүй тан нараас зөвлөгөө бас чин сэтгэлийн үг хүсч байна. Би одоо 28 настай хоёр хүүхэдтэй. Нөхөртэйгээ танилцаад удалгүй жирэмсэн болоод том хүүхдээ гаргасан юм. Тэгээд тусдаа гарч амжилгүй ахиж хүүхэдтэй болсон. Хадмындаа амьдраад энэ айлын ад болоод байна. Нэг хэсэг би 2 хүүхдээ хараад гэрийн ажлыг арын асуудлыг бүгдийн зохицуулдаг байлаа. Тэгээд өнгөрсөн намраас хүүхдүүдээ цэцэрлэгт өгч би ажилд ороод овоо сайхан сэтгэлд өег болоод олон нийттэй харилцаад ирсэн нь их урам болдог байваа. Гэтэл хадам аав, ээж хоёр намайг ажлаасаа гар бид нар оройтоод ирэхэд хоол унд бэлэн биш хэцүү байна.

Чи ер нь ажил хийж хэрэггүй гээд байхад юундаа хоёр хүүхэд цэцэрлэгт өгсөн юм гээд л аашилж загнадаг байлаа. Би ч тоохгүй өөрөө өглөө эрт босч хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд оройдоо аваад тэднээс юу ч царайчлахгүй байгаа болохоор намайг бие дааж байгаад яваад өгөх нь гэж бодоод байгаа юм шиг байна. Нөхөртөө хэлтэл харин надаа ч бас хэцүү л байна. Чи ер нь ажлаасаа гараа гээд миний талд орохгүй нөгөө кинон дээр гардаг шиг л ээж аавынхаа талд ороод байх юм.

Тэгээд саяхан ажил ихтэй оройтоод би хоёр хүүхдээ авч чадахгүйд хүрээд нөхрөөсөө гуйтал авч өгсөнгүй ээ. Би жижүүрээс нь очиж хүүхдүүдээ авлаа тэгсэн чинь гэртээ аав ээжтэйгээ ирцэн байж байдаг байгаа. Ийм муухай байж болохгүй биз дээ. Авах гээд гарах гэсэн чинь ээж загнаад өөрөө л хүүхдүүдээ аваад өгч байж чадна гээд ажил хийж байгаа хүн өөрөө шийдийг гэсэн гэнэ. Хүний хань ийм байж болох уу? Намайг харж хандах гэр бүлийн хүнгүй гээд эд нар дээрэлхээд байдаг юм болов уу.