Маргааш Олон улсын дрифтийн тэмцээн эхэлнэ. Өчигдөр ОХУ-ын тамирчдаа угтан авлаа. Black Team Mongolia, M77 клуб тэднийг нэгдсэн зохион байгуулалтын дор гэнэтийн үзүүлбэрээр дүүрэн угтжээ.

ОХУ-ын баг тамирчид "Нойрмоглож явсан бидэнд Дархан хотын залуусын хүлээн авалт эрч хүч өгч тэр эрч хүрчээрээ урам зоригтой Улаанбаатар хотруу бид явж ирлээ. Black Team Mongolia, M77 клубээс тосох үзүүлбэр, нэгдсэн зохион байгуулалт, хүн хүч, тэр дундаа уулзваруудыг хааж зөвхөн парадыг явуулж байсан байдал зэрэг биднийг гайхуулж чадлаа. Биднийг хүндэлж ирсэн бүх залуусдаа маш их баярлалаа. Монголын залуусын тосолт зөвхөн олон сая хүн амтай Москва хотод зохион байгуулагддаг үйл ажиллагааны хэмжээнд хүрсэн нь биднийг үнэхээр гайхууллаа. Дахин залуусдаа баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Залуус энэ сарын 11-нд буюу маргааш Скай Резорт цаанын баазын төв талбайд хурд хүчээрээ тулалдана.

Дашрамд дуулгахад, таx -15000 төгрөг харин машин 25000 төгрөгөөр илүү дэлгэрэнгүй мэдээлллийг 90100014 лавлаарай.