Сайн байна уу? Миний амьдралын өчүүхэн зовлонг уншиж, өөрийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцаач гэж та бүхнээсээ гуйж байна.Би одоо 25 настай, нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Хүү маань 2 ой гарантай. Хүүгээ төрсний дараа 3 сар гаран хадмынхаа хашаанд гэрт хүртэл амьдарч үзсэн.

Удалгүй бид гурав тусдаа гарч байранд орж, найр хурим хийн, гэрлэлтээ батлуулсан юм. Манай хүн айлын бага болохоор их дураараа, бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, Уг нь 6 жил үерхэж байж нэг гэрт орсон болохоор би энэ хүнийг сайн мэддэг болсон гэж өөртөө итгэж явж дээ. Хамтын амьдралаа эхлүүлснээс хойш нөхрийгөө юу ч хийж яаж ч өр тавьж, хаагуур ч дэмий тэнэж байсан би юу ч хэлдэггүй, нэг ч удаа хардаж байсангүй. Гэтэл өнгөрсөн өвлөөс хойш нөхөр минь бүр ихээр өөрчлөгдөх болсон хааяа гадуур хононо, оройтно. Төрсөн өдрөөрөө ажлынхантайгаа шоудчихаад миний залгасан дуудлагыг авсан гэдгээ мэдэхгүй бүтэн цаг шахуу болсон. Гэтэл тэр хугацаанд ажлынхнаасаа салаад гэрийнхээ урдуур такси бариад өөр тийшээ явсан даа. Тэгээд гэнэт утсаа үзсэн үү яасан /утсаа таслаад/. Намайг залгангуут буцаад хүрээд ирсэн. Таксинд явж байхдаа ажлынхаа нэг залуугийн утсаар нэг хүн рүү яриад би одоо очлоо гараад ирээрэй гэж хэлсэн. Тухайн үедээ чи өөр хүнтэй боллоо энэ тэр гэж уурлаж үзсэн ч баталгаатай нотолгоо биш болохоор тэгс гээд л өнгөрөөсөн.

Саяхан манай найзууд нийлээд манайд ууцгааваа. Би ч яахав угаасаа сайн ууж чаддаггүй, нойр ихтэйг хэлэх үү унтаад өглөө. Өглөө нь босоод хартал манай хүн дотуур хувцсаа буруу харуулаад өмсчихөж. Би ч намайг шөнө оролдоод архиныхаа халуунд буруу харуулаад өмсчихсөн хэрэг гэж бодоод найзуудаасаа ичихдээ бушуухан зөв харуулж өмсүүлчихээд ажилдаа явлаа. Тэгээд маргааш нь нэг найздаа /бид 3уулаа найзалдаг байлаа/ “Уржигдар манай хүн турсикээ буруу харуулаад өмсчихсөн байсан, би өчигдөр орой та 2ыг оролдоо юу гэж жоол үгээр идээд” гээд баахан инээж суулаа. Гэтэл тэр орой манай нөгөө найз хүүхэн над руу залгаад орой уулзая гэсэн. Орой ажлаа тараад уулзтал “Миний найз битгий буруугаар ойлгоорой, бид 2 юу ч болоогүй. Цаадах чинь жоохон согтсон байсан болохоор чичирч дайрсан нь үнэн. Гэхдээ юу ч болоогүй” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод миний амьдрал ганцхан секундын дотор үнс нурам болчих шиг болсон. Би бүтэн хагас сар шахуу галзуу хүн шиг л байлаа. Гэтэл хэд хоногийн дараа нөхрийнхөө утасны мессежийг үзлээ. Гэтэл илгээсэн мессежэн дунд нь нөгөө найзын маань утас руу бичсэн “Би гайгүй ээ, би чамайг бүр хүсээд санаад бодоод байдаг болчлоо” гэсэн мессеж байсан. Би хүүгээ өнчин болгохыг үнэхээр хүсэхгүй байна. Тэглээ гээд ийм балиар, заваан эцэгтэй байлгахыг ч хүсэхгүй байна. Надад туслаач.