Энэ эрхэмийг Б.Чингүүнжав гэдэг. Тэрбээр 12 настай хүүхэд байхдаа эх орноо орхин гэр бүлээрээ Герман улсыг зорьжээ. Тус улсад кино найруулагч, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, нутгийн бүсгүй Катринтай гэр бүл болсон байна.

 

 

Тэд ой гурван сартай болон 4, 7 настай гурван охинтой. Том охиныг нь Гүндэлмаа, дундахыг нь Сүнжима гэдэг бол бага охиндоо Бүжмаа хэмээх нэр хайрлажээ.

 

 

Түүний гэр бүл Турк, Кавказ, Гүрж, Иран, Киргиз, ОХУ гээд Торгоны замаар нийт 18 улсаар дамжин улсынхаа нийслэл Улаанбаатар хотод ирсэн байна. Тэд энэхүү урт аяллынхаа дараа дэлхийн хаана ч гэсэн амьдарч болно гэдгийг ойлгосон хэмээн ярьж байлаа.

 

Б.Чингүүнжав "Одоо эх орондоо сайхан ажиллаж амьдраад мөнгө, гэртэй болно доо. Одоогоор машиндаа амьдарна. Ажиллаж хөдөлмөрлөхөд болох байх аа" хэмээсэн юм.

Эх нутгаа гэж санасан сэтгэл нь дэвтэж байгаа нь их сайхан байна гэж сэтгэлээ уудалж байлаа.

Д.Ана