Би 27 настай. Нөхөр маань надаас 12 ах. Бид анхны амьдралаа холбосон хоёр. Бид 2 нэг хүүхэдтэй. Гэрлээд 5 жил болж байна. Эхэндээ бүх зүйл сайхан байдаг байлаа. Харин одоо би энэ амьдралаа ойлгохгүй байна. Нэг л хийсвэр.

Нөхөр маань надад ухаангүй хайртай, олон хүүхэдтэй болж сайхан амьдарна гэдэг . Гэтэл тэр надтай муухай харьцдаг болсон, жирийн үед надад халуун дотно ханддаггүй, зөвхөн өөрийнхөө хүссэн үед секс хийж миний хүссэн ихэнх үед буруу хараад уурлаад, унтаад л өгдөг.

Намайг хэн ч харсан дажгүй бүсгүй. Нөхрөөсөө өөр нэг биш хүнээс хайрын үг зөндөө л сонсож, бүр араар нь тавиад амжсан. Би намайг халамжилдаг сайн ханьтай бол ингэж явахгүй байсан гэж өөрийгөө хуурсан ч буруугаа мэдэрч, түүнийг байгаагаар нь хайрлахыг хичээлээ. Гэтэл тэр гадаадад хамт сурч байсан хүүхэнтэйгээ араар минь учиртайг би олж мэдлээ. Гэртээ жирэмсэн сууж байхад минь түүнтэйгээ наргиж, намайг асуухад тэр бантсандаа анх надад гар хүрсэн байсныг би олж мэдлээ. Би салаад явчихмаар байна. Гэтэл тэр нэр хүнд, эд хөрөнгө, ах дүүтэй хүн. Би яавал дээр вэ?