Би багын гэр бүлийн талаараа бичиж байна. Намайг бага байхад аав ээжийг маань нэг бус удаа ах бид 2-ын нүдэн дээр аймшигтай зоддог байсан тэр үед жоохон байсан үнэндээ юу ч хйиж чадахгүй дэмий л орилолдож айцгаадаг л байсан. Ээжийгээ ямар их өрөвдөж аавыгаа ямар их үзэн яддаг байсан гээч. Аавыгаа согтуу орж ирэх болгонд хэрүүл эхлэх вий бас асуудал гарах вий гэж байдаг байсан.

Ээж маань тэсэхээ байгаад нэг удаа салсан, аав надад их амь болохоор намайг өгөхгүй гэсэн, ээж намайг аргадаад л ээж нь охиноо заавал авна аа гээд намайг орхиод явж байсан, чамайг аваад явбал ээжийнх нь араас ирээд бид хэд дахиад л зовох болноо гэдэг байсан, ингээд нэг хэсэг ээж ах 2 маань байхгүй, би аавтай үлдсэн, нэг хэсэг аав юу ч болоогүй юм шиг л байсан, би ахыгаа ээжийгээ санаад л, аав нэг машин засварын газарт ажилд орсон, нэг хэсэг овоо явж байснаа, оройдоо уучихсан л ирдэг болсон, ирэх бүрдээ намайг тэвэрч уйлаад л, өглөө сэрэхээрээ үг дуугүй л ажил руугаа явна. Сүүлдээ намайг ч бараг зөнд нь хаяж эхэлсэн, би жаахан 3,4-р анги байсан байхаа даа, хичээлээ тараад харихаас ч айдаг, ангийнхаа охиныд л цаг нөгцөөх гэж өнждөг болсон, энэ хооррнд ээжтэйгээ ч тухтай уулзаж чадаагүй.

Би нэг өдөр аавдаа уйлаад хамаг л бодож яваагаа хэлсэн, би ээжийгээ санаж байна, та ээжийг зодоогүй бол ээж таныг бас намайг ч хаяж явахгүй, би тантай баймааргүй байна гээд уйлаад нэрээ хамаг л юмаа хэлсэн. аав ч дагаж уйлаад бас их гайхсан, аргагүй л дээ жаахан охин нь тийм үг хэлнэ чинээ санаагүй л байх. Тэгээд л тэр оройдоо аав ээжийг аргадахаар явсан, ээж минь хэрвээ ирэхгүй бол би явна даа л гэж бодож байсан, гэхдээ ээж минь ирсэн бид одоо хамтдаа амьдраад л ах бид 2 ч насанд хүрцгээсэн, тэр ээж минь нээрээ ах бид 2-г л бодсон байх даа, бас ч гэж хаа очиж аав минь засарсан, дахиж ээжид минь гар хүрээгүй засарсан. Эр хүний засардаг, засардаггүй гэж л ангилдаг юм байна гэж би энэ амьдралынхаа туршид бодож яваа. Одоо ч эр хүнээс айхаа байж хүнтэй суухаар шийдвэрээ гаргаад байгаа. Эмэгтэй хүн болгон аав шиг ээ хүнтэй сууна даа гэж мөрөөддөг гэтэл би тм зүйл мөрөөдөж байгаагүй ээ харин одоо бол засарсан аав шигээ хүнтэй суухыг л бодож байна. Эмэгтэй хүний зовлон даах үүрэгтэй юм байлгүйдээ эмэгтэйчүүд минь үүнийг санаж яваарай.