Ёоо би одоо яах юм бэ? Найзуудтайгаа салхинд гарахдаа ахынхаа найзыг машинтай нь авч явсан юмаа. Очихдоо би жолоо бариад ирэхдээ ахын найз нь барина гэж тохирсон.

Ахын найз гээд байгаа хүн болохоор намайг бүүр бага байхад л ахын найз байсан одоо ч байгаа. Миний найз шиг, ахын найз шиг, найз ч юм шиг хамаатан шиг тийм л дотны хүн. Хааяаа ахтай тоглож манайд хонодог. Өвдсөн үед гэрийнхэнтэй ээлжилж сахиур хийж байсан тийм л хүн.

Тэгээд өчигдөр өглөө манай найзуудтай хамт салхинд гарангаа хонуутаар явсан юмаа. Агаар орчин сайхан байсан л даа. Орой бид хэд түүдэг асаагаад, дуулаад, яриад л гоё байсан. Бие засах гээд харанхуй байсан болохоор хамт ой руу орсон. Тэгэхдээ сугадаж явж байсан болохоор үнсэлцээд л бие биенээ их хүссэн. Тэгээд л шөнөжингөө хийсэн. Хэн хэнд нь сайхан байсан болохоор арай л гэж салж наашаа хот руу орж ирсэн.

Намайг гэрт хүргэж өгөөд хамт байж байгаад сая явлаа. Хэн хэнийхээ сайн мууг мэддэг болохоор миний хувьд сайхан л байлаа. Гэхдээ одоо нүүрийг нь яаж харнаа? Буруу юм хийчихэв үү? Яачив гэж бодож байна. Цаашид яаж харьцах уу? Байнга харьцаатай байх уу? Юу ч болоогүй юм шиг байх уу?