УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй.Тэрбээр Дубайн гэрээг эсэргүүцэж, Ерөнхий сайдыг огцрох ёстой хэмээн үзэж буй юм.

 

Тэгвэл түүний бичигт УИХ-ын 15 гишүүн гарын үсэг зуржээ. Тодруулбал:

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн Л.Цог

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн Су.Батболд

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр

УИХ-ын гишүүн О.Содбилэг

УИХ-ын гишүүн А.Тлейхан

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

Ж.Энхбаяр нар Г.Уянга гишүүнтэй нэгджээ. Тэгэхээр бие даагчид болон МАН-ынхан дээр нь МАХН-ын О.Баасанхүү, АН-ын Р.Амаржаргал нарын 16 гишүүн Ч.Сайханбилэгийг огцрох ёстой хэмээн үзэж байна.

 

Хуулиар бол УИХ-ын гишүүдийн 1/4 нь дээрх бичигт гарын үсэг зурвал Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой юм.