ҮХ-д ѳѳрчлѳлт оруулах ажлыг шуурхайлах нь тодорхой болчихлоо. Энд ерѳнхийлѳгчийн үүрэг, статусын тухайд хэдэн үг нэмэрлэе!

 

Шинэ ҮХ-д Ерѳнхийлѳгчийг Тѳрийн тэргүүн гэж заасан байгаа, ШИЛЖИЛТИЙН ҮНДСЭН ХУУЛЬ гэсэн агуулга дор, тѳрийн тэргүүн байх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Парламентын засаглалыг сонгодог хэлбэр лүү тѳлѳвшүүлэх шатанд, одоогийн ҮХ болон дагалдах хуулиудаар ерѳнхийлѳгчид үүрүүлсэн олон давхар ачааг буулгаж тэнгээс суллах нь зѳв санаа юм. Гэхдээ ЕРѲНХИЙЛѲГЧ БИЛЭГДЭЛ гэдэг дээр концепци хэрэгтэй. Сайн боловсруулсан концепци дор ерѳнхийлѳгчийн байр суурийг баталгаажуулах ёстой.

 

БИЛЭГДЭЛ гэдгийг НЭРИЙН ТѲДИЙ гэдгээр биш, Улсын сүлд соёмбын БИЛЭГДЭЛ гэдгээс дээгүүр утгаар хүлээн авах илэрхийлэл гэж ойлгож байна. Нэгэнт БИЛЭГДЭЛ юм бол тѳрийн бүх үүрэг, хориг тавих эрхээс нь хүртэл чѳлѳѳлж, улс орны ѳдѳр тутмын ажлаас хѳндийрүүлэх замаар түүнийг, нийгмийн сэтгэлгээнд амь бѳхтэй оршсоор байгаа бусармаг үйлдэл, мэдээллийн дайралтаас хамгаалах ёстой.

 

Ерѳнхийлѳгч нь ч гэсэндээ, уул овоо тахиж гүйгээд, эсвэл энд тэнд хурал цуглаанд очиж эмоцио гаргаад, ИХ-ын юмуу Засгийн ажилд хушуу дүрээд явдаг, тэр хаалгыг хаах цаг нь болсоон. Ерѳнхийлѳгч, ард түмний эв нэгдлийн билэгдэл гэдэг утгаараа ЭРХЭМСЭГ ДЭЭД ( dignity) чанарыг хадгалах ёстой. Ерѳнхийлѳгч нь монголын ард түмний ШҮТЭЭН болох ёстой. Энэ ѳнѳѳдѳртѳѳ бүтэмжгүй мэт санагдаж магадгүй, гэхдээ ҮХ нь ѳѳртѳѳ алсыг харах үзэл санааг шингээсэн байдаг болохоор монголчууд цаашид хэрэгжүүлэх л ёстой зүйл. Монголд хаант засаглал тогтох суурь үндэслэл байхгүй, гэхдээ ямар нэг дээд үнэт, билэгдэл байх л хэрэгтэй, тэр нь УЛСЫН ЕРѲНХИЙЛѲГЧ (тѳрийн тэргүүн биш)

 

Японы эзэн хаан,...улс орны эдийн засаг асуудалтай байна, хааны гэр бүлд хүний тоогоор 1 л машин байхад хангалттай...гээд зарим авто паркаа Засгийпн газартаа шилжүүлэн ѳх үеэр олон сая япончууд уйлж, 4000 иргэн, хаан маань ядуурлаа гээд амиа хорлочихсон юм гэнэ билээ гэж ярьцгаадаг. За тийм хэмжээнд очтол бол ѳдий байна, гэхдээ тэр зүг рүү хандах л учиртай. БИЛЭГДЭЛ гэдгийн концепци гэвэл энэ.

 

Харин ерѳнхийлѳгчид жинхэнэ хий нь гарчихсан, ард түмнээрээ хайрлагдсан, ард түмнийхээ эв нэгдлийн тѳлѳѳ ѳѳрийгѳѳ золиослохоос ч буцахгүй эх оронч, тѳвшин хүн олж сонгох нь ард түмний ажил. Энд улс тѳр оруулж жонхууруулахгүй байх механизмыг л олж тогтоох ёстой. Ерѳнхийлѳгчид, намаас биш ардын хурлаас нэр дэвшүүлэх ажлыг одооноос хийж сурах шаардлагатай. Уламжлал байгаа шүү дээ!

 

Хэзээ нэгэн цагт ард түмний жинхэнэ тѳлѳѳлѳл болсон парламентийн Дээд танхимтай болох цаг ирэх нь дамжиггүй, тэхээр тийм форматыг одооноос үүсгэж эх суурийг нь тавьж болно. Насны доод хязгаар ч гэсэн болвол 55 баймаар санагдаад байдаг юм, энэ бол монголын нийгмийн амьдралаас урган гарсан бодол. ҮХ-ийн ѳѳрчлѳлт үүнд л чиглэгдмээр, энэ бол концепци.

 

Ерѳнхийлѳгчийг ард түмнээс сонгохгүй гэдэг бол дэмий яриа, Германы жишиг гэдэг нь худлаа, молиг үмхүүлэх далд санаа. Герман ерѳнхийлѳгчѳѳ парламентаас сонгодоггүй юм, ийм гүтгэлэгийн чанартай юм ярьж ард олныг басамжилж болохгүй ээ! Тэд сонгуулийн тогтсон ѳѳрийн ѳвѳрмѳц форматтай улс гүрэн, манайд таарахгүй, соёл ирэгэншил, нийгмийн ухамсрын тѳвшинд эртэднэ.

 

Ерѳнхийлѳгчийг ард түмнээс сонгох зайлшгүй шаардлагатай гэдэг дээр 2 үндэслэл дурдъя.

 

1. НҮБ-ын 2004 оны ТѲРИЙН ТҮГЭЭМЭЛ ДАРХЛАА гэгчийг баталгаажуулахад чиглэгдсэн конвенци байдаг юм байна. Конвенцын гол үзэл санаа нь, аливаа улс орон бусад орны улс тѳрд оролцохгүй гэсэн утгатай юм. Одоогоор 2 хѳрш маань тэр конвенцид нэгдэхээс хоюулаа түтгэлзчихсэн байдаг юм байна. Тэхээр, Монгол УЛСЫН ЕРѲНХИЙЛѲГЧ нь нэг намын үзэл бодлыг илэрхийлдэг биш, ард түмнээсээ сонгогдсон, Монгол улсаа гадаад талдаа бүрэн тѳлѳѳлѳх статустай хүн байх шаардлагатай нь ойѳлгомжтой.

 

2. Парламентаас сонгоно гэхээр ерѳнхийлѳгчид нам, фракци дор бүрнээ нэр дэвшүүлнэ гэсэн үг. Нэр дэвшүүлэх хүн олдохгүй бол нѳгѳѳ 6 сайд шиг тохиолдлын хүн сонгогдох нѳхцѳл үүснэ гэсэн үг, наймаалцал бол чинээндээ тултал явагдана. Сонгогдсон хойноо ард түмний биш нэг намын эрх ашигт үйлчилдэг, бѳмбѳрийн цохиур мод шиг ерѳнхийлѳгчтэй болноо доо, хэрүүл, талцал ч тасрахгүй.

 

Ард түмэн ѳѳрсдѳѳ нэр дэвшүүлээд ѳѳрсдѳѳ ерѳнхийлѳгчѳѳ сонгодог механизм тогтоосны дараа, сонгуулийн процесс ч бас эрхэмсэг байх шаардлага гарна. УИХ, орон нутгийн сонгуулиас арай ѳѳр, наадам энээ тэрээ... тийм нэг баяр ёслолын байдалтай ч юмуу!

 

Ерѳнхийлѳгчид хориг тавих эрхий нь үлдээнэ, тэнцвэржүүлнэ...гэдэг санаа ч буруу, ямар ч концепцигүй санаа, зүгээр л БИЛЭГДЭЛ талы нь биш, албан тушаал талы нь бодоод ярьцгаагаад байна л даа. Ерѳнхийлѳгчийн БИЛЭГДЭЛ концепци нь ѳѳрѳѳ, тѳртэй тэнцвэржих шаардлаггүй, түүнээс дээгүүр статус гэдгийг хэлээд ѳгчихѳж байгаа.

 

ҮХ-д ѳѳрчлѳлт оруулах ажлын хэсгийн гишүүд ихэнх нь татгалзаад үндсэндээ Н.Батбаяр, С.Оюун нар л үлдэж байгаа юм байна. Улс тѳрийн хүчнүүд нь ч санал нэгдэхэд хэцүү болчихлоо. Иймээс, тѳрийн байгууламжтай холбоотой хэсэгтээ энэ удаа ѳѳрчлѳлт оруулаа л, дордохын 7-гоо хүчингүй болгосноо зарласнаар хязгаарлчихвал таармаар. Нийгмийн суурь харилцааг хѳндсѳн ИХ-ын гишүүдийн тоо, ерѳнхийлѳгчийг ард түмнээс сонгох...зэрэг заалтуудыг хэлэлцэхгүй орхичихсон нь дээрдээ. Ард түмэн зѳвшѳѳрхѳѳргүй байна.

 

Эх болсон 6 зүйл, хамаг амьтны тусын тулд...гэдгийн эхний авиагаар ЭХ ХУУЛЬ гэж нэрлэх ч буруу, ард түмэн яагаад ч зѳвшѳѳрѳхгүй. ҮНДСЭН гэдэг нь ГОЛ гэсэн санаа биш, ҮНДЭС, СУУРЬ гэсэн утга юм. КОНСТИТУЦИ гэдэг нь ХѲДѲЛШГҮЙ СУУРЬ гэсэн утгатай үг. Эмнэл зүйд нүдний ѳнгийг КОНСТИТУЦИ гэдэг, барагтай бол хувирдаггүй зүйл. Монголчууд хүрэн бор конституцитай, европчууд хѳх конституцитай г.м.

 

Копнцепцигүй аливаа ѳѳрчлѳлт, үндэслэлгүй байх болно! ( АФОРИЗМ)

 

 

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү