БНМАУ-ын маршил Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2 дугаар сарын 8-нд Сэцэн хан буюу одоогийн Дорнод аймгийн бэйс Сансрайдоржийн хошуунд ард Хорлоогийн гэрт төржээ. Консулын бүлгэмийн гишүүн. Тэрээр ардын журамт цэргийн суртлыг номлогч, 1921 оны 5 дугаар сард ардын журамт цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага хурлын дарга, 1931-1935 онд Мал тариалангийн яамны сайд, ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, 1936-1939 онд Дотоод, Цэргийн, Гадаад яамны сайд, 1939-1952 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлтийн Ерөнхий сайдаар ажилласан. 1936 онд Монгол Улсын маршил, 1941онд Монгол Улсын баатар, 1945 онд Монгол Улсын хошой баатар цол хүртжээ. Маршал Х.Чойбалсангийн үеийн Монгол улсын бүтээн байгуулалт, аж байдлын түүхэн зургуудыг энэ хэсгээр хүргэж байна.